© Ардчилсан нам. 2011-2024
2023/10/18 / Фото мэдээ

Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны гишүүд УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай уулзаж хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо


Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны гишүүд УИХ-ын дэд дарга С.Одонтуяатай уулзаж хүний эрхийг хамгаалах чиглэлээр санал солилцлоо. 
 
Ардчилсан намын дэргэдэх Хүний Эрхийн Хорооний гишүүдийг өнөөдөр
/2023.10.17/ УИХ-ын дэд дарга, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн С.Одонтуяа хүлээн авч уулзлаа. Тус хороо нь Ардчилсан намын гишүүд үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж шүгэл үлээсний төлөө эрх нь зөрчигдөж байгаа асуудалд анхаарлаа хандуулах, хамгаалах, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө эрх нь зөрчигдсөн сэтгүүлч, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, хамгаалах тал дээр анхаарч ажиллаж байгаа юм.
 
Уулзалтын үеэр "Хорих ангиудад хоригдож байгаа хүмүүсийн эрх зөрчигдөж байгаа асуудлуудын талаар мэдээлэл их байдаг ч анхаарал хандуулж байгаа албан тушаалтан байхгүй, Хүний Эрхийн Үндэсний комисс хангалтгүй ажиллаж байгаагаас хоригдлууд зодуулах, эрүү шүүлтэд өртөх асуудал тасрахгүй байна.
 
Мөн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө ялтан болоод байгаа Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эрүүдэн шүүлтэд өртсөн байж болзошгүй байгаа зэрэг олон удаагийн асуудлыг ярилцав. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороо, Хүний Эрхийн Үндэсний комиссын төлөөлтэй цаашдаа хамтран ажиллах болно гэдгээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа онцоллоо.