Бүгд найрамдах Турк Улсын эрх баригч АК /Шударга ёс хөгжлийн нам/-ын онц 4 дүгээр их хуралд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Дэд дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо.
АК нам нь 2002 оноос хойш Туркийн улс төрд давамгайлах байр суурьтай барууны нам бөгөөд нийт гишүүнчлэлийн тоогоороо дэлхийд 6-рт эрэмбэлэгдэж байна. Энэ нь Хятад, Энэтхэг, АНУ-ын араас жагсаж буй үзүүлэлт юм. Нийт гишүүнчлэлийн тоо нь 11, 241, 230 саяд хүрээд байна.