Нийслэлийн Ардчилсан намын даргаар Түмэндэлгэрийн Батцогт сонгогдлоо
Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд Т.Батцогт, Д.Бадарсан, М.Тулгат нарын гурван нэр дэвшигч өрсөлдлөө. Тэд гурвуулаа НИТХ-д хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа бөгөөд туршлагатай, залуу улс төрчид юм. Мөн тэд гурвуулаа инженер мэргэжилтэй залуус.
Шударгаар өрсөлдөж ялалт байгуулсан Т.Батцогт танд Ардчилсан намын нийт гишүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж цаашдын ардчиллын төлөөх их үйлсэд, хотоо хөгжүүлэх өрнүүн их ажилд тань амжилтын дээдийг хүсье!
Нийслэлийн Ардчилсан нам гэх их айлын ачааны хүндийг үүрэх эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг түүнд ирж байна. Инженерийн ур чадвар, улс төрийн туршлагаар нийслэл хотоо хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.