Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох үндэсний 9 дүгээр чуулганаар Буянаагийн Ган-Очир сонгогдлоо
Ардчилсан Залуучуудын Холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгуульд Монхоогийн Амгаланбаатар, Булганбаатарын Батзаяа нар шударгаар өрсөлдөж Буянаагийн Ган-Очир нийтлэг олонх саналаар итгэл хүлээж Ардчилсан Залуучуудын Холбооны шинэ ерөнхийлөгчөөр тодорлоо.
Ардчилсан Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд тэргүүтэй удирдлагын баг дараагийн шинэ ерөнхийлөгчид тамгыг албан ёсоор гардууллаа.
Ардчиллын гал, голомт Ардчилсан Залуучуудын Холбоо гэх их айлын ачааны хүндийг үүрэх эрхэм бөгөөд хариуцлагатай үүрэг түүнд ирж байна. Буянаагийн Ган-Очир танд Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье!
Ирэх жилийн сонгуульд залуусаа түүчээлэн их ялалт, амжилтыг авч ирнэ гэдэгт итгэлтэй байна.