© Ардчилсан нам. 2011-2024
2024/01/12 /

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр анхдугаар ардчилсан Үндсэн хууль батлагдсан ойн баярыг угтаж улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гишүүддээ төрийн дээд одон, медал гардууллаа


Анхдугаар ардчилсан Үндсэн хууль батлагдсан ойн баярыг угтаж Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр ардчиллын төлөөх үйлс бүтээлээрээ манлайлсан, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гишүүддээ төрийн дээд одон, медаль гардууллаа 
 
Энэ өдөр Ардчилсан намын Стратеги бодлого, Сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн Хөдөлмөрийн хүндэт медалиар, Ардчилсан намын гишүүн Ц.Алтансувд нар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа.
 
2024 он бол маш хариуцлагатай жил байна. Ирэх 4 жил хэрхэн зөв байх тухай, Монголын гажуудсан ардчиллыг засаж улс шиг улс болсон сайн цаг ирэх болно гэдгийг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.
 
Ардчилсан намын гишүүнээр элссэн, төрийн дээд одон медалиар шагнагдсан нийт гишүүдээ цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе!