Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, АН-ын даргын ахлах зөвлөх А.Ганбаатар зэрэг Ардчилсан намын төлөөллүүд /2024.01.14-01.19/-ний өдрүүдэд Япон улсад ажиллаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр намын даргын хувиар энэ оны эхний айлчлалаа Япон улсаас эхлүүллээ. Ардчиллын үнэ цэнийг эрхэмлэдэг улс орнуудын харилцааг бэхжүүлж, цаашдаа дараах асуудлууд дээр тулгуурлан, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал:
Намын залуу гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, Говийн хөгжлийн мастер төлөвлөгөөг боловсруулах, Монгол Улсаас Япон улс руу ажиллах хүчин гаргаж, ажиллах нөхцөлийг нь сайжруулах, Эрүүл мэндийн салбарын хөгжил, Боловсролын салбарын хөгжил, хамтын ажиллагаа, Монгол Улсад тулгамдаж буй агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлаар ярилцав.
Япон улсын гадаад хэргийн дэд сайд, төлөөлөгчдийн танхимын гишүүн буюу парламентын доод танхимын гишүүн Ёочи Фүказова
“Liberal Democratic Party” намын Улс төрийн бодлогын газрын дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн буюу парламентын доод танхимын гишүүн Мото Хаяаши.
“Constitutional democratic party of Japan” намын Улс төрийн асуудал хариуцсан дарга, Төлөөлөгчдийн танхимын гишүүн буюу парламентын доод танхимын гишүүн Акира Нагацүма: Франц Герман хоёр улс залуу үеэрээ дамжуулан хоёр орны хамтын ажиллагаагаа бэхжүүлснээр хоёр улс нөхөрсөг харилцаатай болсон.Энэ хоёр улсын нөхөрсөг харилцааны жишгээр Монгол, Япон, Солонгос, Хятад зэрэг улсын залуу үеийн хамтын ажиллагаа нь дэлхийн өнгө төрхийг ч өөрчлөх боломжтой гэж үзэж байна гээд Азийн залуу үеийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.
Япон, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Масаши Огава, Япон Хятадын найрамдлын нийгэмлэгийн соёлын газрын дарга Сү Таотай уулзаж “Говийн мастер план”, “ Мод тариалалт” Монгол Япон Хятад улсын эдийн засаг, гадаад бодлогын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Япон улсын их хурлын гишүүд болон Их сургуулийн профессоруудын хамт Кэйогийн их сургуулийн оюутнуудад “Суралцах чадвар” сэдвийн хүрээнд илтгэл тавьж харилцан ярилцав.
“Constitutional Democratic party of Japan” намын дарга асан, Төлөөлөгчдийн танхимын гишүүн буюу парламентын доод танхимын гишүүн Ацүши Ошиматай Япон Монгол улсын эдийн засаг, нам хоорондын хамтын ажиллагаа, намын залуу гишүүдийг 2 улсад харилцан солилцож, дадлагажуулах асуудлаар тус тус санал солилцов.
Япон улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн буюу парламентын доод танхимын гишүүн асан Юкичи Маэда