Монгол Улсад маань хатуухан хавар цаг үргэлжилж байна. Бид хамтдаа энэ цагийг даван туулж дулаан цагтайгаа золгох болно.
Бүсчилсэн бодлого гэдэг Монгол Улсад онц, чухал шаардлагатай байна. Эв нэгдэлгүй байдал олон зүйлийг алдагдуулдаг. Яг өнөөдрийн бүсчилсэн тогтолцоо сонгуульд нэр дэвшигч багийн дотоод зөрчлийг үгүй болгож, дотроо өрсөлддөг, маргалддаг сул талыг үгүй болгоно гэж найдаж байна.
Баруун бүс нутаг ардчиллын тулгуур цэгийн нэг болоод байна. Хамгийн улаан гэгддэг Увс аймаг, Говь-Алтай аймгийн ардчиллын түвшин, амжилтыг харахад Ардчилсан нам ялалт байгуулсаар байна. Бидний удахгүй болох сонгуулийн амжилтын хөшүүрэг баруун бүсэд харагдаж байна.
Ардчилал маань 30 гаруй жил явж ирэхэд жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаагүй, бүтэн болоогүй учраас ард иргэд сэтгэл дундуур байна. Ганцхан алхахад 2 хүн тутмын нэг нь ядуу болоход бэлэн байна. Иргэн төвтэй, нээлттэй нийгмийн замаар замначхаад авлигын үзүүлэлт яагаад ийм өндөр байна вэ. Өнгөрсөн 34 жил төрийг дагасан авлига, түүний данхар бүтэц, ард иргэд нь ядуурлаас гардаггүй ийм нийгмийг бий болгожээ. Ардчиллын алдаа, оноо нь хаана байна вэ гэдэгт бид хариулт өгөх ёстой. Иргэн нь баян биш, иргэн нь эрх чөлөөтэй биш, боловсролгүй, иргэн нь эрүүл биш бол ардчилал маань бүтэн биш, дутуу болно. Тиймээс бид энэ цаг мөчид маш хариуцлагатай босго дээр тулж ирлээ.