Ардчилсан нам цаашид юу хийх юм бэ гэж иргэд, сонгогчид асууж байна. Энэ бол Ардчилсан намд, бидэнд өгч байгаа том итгэл юм.
Эв нэгдэл бол хамгийн гайхалтай ялалтын суурь болдог. Хамт нэр дэвшиж буй хүмүүсээ, багаар нь дэмжээрэй, арвууланг нь дугуйлаарай гэж хүн нэг бүрт хэлэх болно.
Ард түмэн биднээс хариуцлага тооцохыг хүсэж байна. Нүүрсний хулгайн 40 их наядаар тогтохгүй энэ 8 жилийн хугацаанд 100 их наядын хулгай монголын төрд нүүрлэлээ.
Бидний боломжийг хулгайлсан энэ намтай хариуцлага тооцох ганцхан нам бол Ардчилсан нам юм. Тэгж байж Монголчууд бид амжилтад хүрнэ. Дээрээ хулгай хийж байгаа юм чинь, доороо яасан ч яах вэ гэдэг сэтгэхүй нүүрлэлээ.
Авлигадаа идэгдсэн улс орон мөхөж сүйрдэг. Бид ард түмнийхээ итгэж байгаа итгэлийг ардчиллаар хамгаалах болно.