Монголын ард түмний төлөөлөл, монголын ардчиллын төлөөлөл болсон та бид түүхэн цаг үед ирээд байна. Тэртээх 30 гаруй жилийн дараа бид өнөөдөр түүхээ, ардчиллаа, хүний эрхээ, шударга ёсоо санагалзсан нэг намын дарангуйлалд орсон энэ цаг үед монголын ард түмний ирээдүйн төлөө, ардчилал, хүний эрх, хувийн өмчийн засаглалын төлөө ажиллах шаардлага бидний өмнө тулгарч байна.
Сүүлийн 4 жилийн хугацаанд олон зүйлийг хамтдаа шүүн хэлэлцэж ирлээ. Хувийн өмчийг булааж авдаг, бурангуй ёсны төлөө бид ажиллах болно. Бидэнд ухрах, алдах эрх байхгүй. Бид тусгаар тогтносон улсын иргэн шүү гэдэг итгэл байх ёстой.
Монгол Улсын Их хуралд гишүүнээр ажиллаж бүрэн эрхийн хугацаа үүгээр өндөрлөж байна. Улс төрийн хүчний хувьд шинэ салхи оруулж, тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Бид хүнд нөхцөл байдалд сонгуулиа явуулна. Төрийн машины эсрэг, үзэл суртлын эсрэг зогсох болно.