Говь-Алтай аймгийн Засаг дарга, ҮБХ-ны гишүүн О.Амгаланбаатар: Луу жил бол Монголчуудын хувьд их өөрчлөлтийг авчирдаг жил. Жанжин нь цэргээ хаяад зугтдаг тийм зүйл байдаггүй юм. Бид эрэмгий байх ёстой. Монгол Улсын хамгийн боловсрол сайтай, хүүхдэдээ анхаардаг аймаг аль аймаг бэ гэвэл Говь-Алтай аймгийг хэлнэ. Боловсролын хөтөлбөрийг нутагшуулсан туршлагаа хуваалцлаа. 21 аймгийн 20 дээр байсан Говь-Алтай аймаг 2 жилийн дараа Монгол Улсад тэргүүлж, олон улсад амжилттай мэдлэг эзэмшүүлж байгаа аймгаар шалгарлаа. Тиймд өөрчлөлт гэдэг хичээл зүтгэл, эв нэгдэл, итгэлцэл дээр бий болдог юм.
Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалаг: Ардчилсан нам төрийн үйл хэргээ үргэлжлүүлэх болно. Бид дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил, хэлсэн үгээрээ амласнаа хийж чаддаг гэдгээ нотолж харуулсан. Одоо ард түмэн түүнийг маань санагалзан ярьж байна. маш хариуцлагатайгаар 300 км авто амыг тавьж дуссан байгаа. Бид цаашид юу хийж чаддагаа, чөлөөт зах зээлийн эдийн засгийг, хувийн өмчийг бий болгохыг дэмжиж ажиллаж чаддаг нам гэдгээ харуулах болно.
Увс аймгийн Ардчилсан намын дарга Д.Цэндсүрэн: 2012 онд Увс аймагт Ардчилсан нам анх удаа ялж бахархалтай ялалт байгуулсан. Бид ганцхан зүйлийг хэлж байсан. Бид унавал Увсын ардчилал унана. Авлига, албан тушаалын гэмт хэргээс холуур, төрийн албыг төрлийн алба болговол өөрийн биеэр АТГ-т аваачиж өгнө шүү гэж хэлж байсан. Бид бүгд зарчимтай ажиллаж чадсан. Монгол Улсад үлгэр жишээ болохуйц зүйлийг бид хийж чадсан. Бид 4 жилийн дотор 1000 айлын орон сууцыг ашиглалтад оруулж чадсан.
Бид Увс аймгийн 17 мянган хүүхдийн шүдийг нь эрүүлжүүлэх, 19 мянган иргэний элгийг үзлэг оношилгоонд хамрагдуулсан хөтөлбөрийг хийсэн, ном, авьяас хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан. Гэвч бид аймгийн ээлжит аймгийн ИТХ-ын хуралд ялагдсан. Яагаад ялагдсан шалтгаан гэвэл бид сахилга батгүй болж эхэлсэн. Үр дүнд нь ард түмэн нүүр буруулсан.
2024 оны сонгууль маш том хариуцлага, зүрх сэтгэл, итгэл найдвар юм шүү. Энэ сонгууль бол сахилга бат, эв нэгдэл юм. Ийм хүч тэнцвэргүй тулаанд итгэл найдвар, хариуцлага ялж чадах болно.
Увс аймгийн Засаг дарга Чулууны Чимэд: Ардчиллын 33 жилийн түүх, сургамж ард түмэнд үр өгөөжөө өгөх цаг нь болсон.
2020-2024 онд Увс аймагт Ардчилсан нам засаглаж байна. Бид бодлого, чиглэлээ нэгтгэж чадсаны үр дүнд олон олон бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж чадсан. Дураараа дургиж чадаж байсан МАН-ыг хааж чадсан, тэдэнд гох дэгээ болсон. Төрийн алба хаагчдын дарамтыг үгүй болгосон. 2024 оны сонгуульд Ардчилсан нам гэсэн нэгэн морьтой, мөн засаглаж байгаа аймгийн хувьд ялах бүрэн боломжтой гэж харж байна.
Бүсээрээ яаж орлогоо бүтээх юм бэ, бүсээрээ хэрхэн хөгжих юм бэ гэдэг тооцооллыг бид хийх болно. Хоосон байшингууд хэнд үр ашиг өгсөн бэ, бид хүндээ чиглэсэн бодлогыг бий болгон ажиллаж байна. Бид олон улсын худалдаа тээвэр, логистикийн асуудлыг шийдэх болно. Эдийн засгийн шинэ суурьшил бүхий бүс нутгуудыг бий болгохоор ажиллаж байна.
Ховд аймгийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Э.Уртнасан: Ховд аймгийн ИТХ-ын түвшинд 3 удаа, Ховд аймгийн Үенч сумын Засаг даргаар 3 дарааллан сонгогдон ажиллаж байна. Орон нутгийн иргэдийн жаргал, зовлон, боловсрол, эрүүл мэнд, хувь хүний хөгжил, ялангуяа малчин хүнд тулгамддаг нийгмийн олон асуудалд манай төр засгийн томчуул илүү бодитоор хандаж, агаарын бус хөрсөн дээр буусан шийдлүүдийг гаргадаг болох цаг нь болжээ.
Бүсчилсэн тойргийн хөгжлийн схем нь энэ мэт жижиг нэгжүүдийн том асуудал бүрийг бодитоор харж, дүн шинжилгээ хийж, түүнд яв цав тохирсон хөгжлийн гарц шийдлүүдийг олж хэрэгжүүлэхэд дөхөм болох болов уу гэж найдаж байна.