© Ардчилсан нам. 2011-2024

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр:Энэ жил монголчууд бид үндсэн эрхээ олж чадах уу, булаагдсан эрхээ буцаж авчрах уу гэдэг сорилтын өмнө зогсож байна


"#Бүтэн_Ардчилал" мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэцүүлэг Завхан аймагт үргэлжилж байна
 
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: "Энэ жил монголчууд бид үндсэн эрхээ олж чадах уу, булаагдсан эрхээ буцаж авчрах уу гэдэг сорилтын өмнө зогсож байна"
 
Өнгөрсөн 8 жилийн хугацаанд Ардчилсан нам төрийн бодлого гаргах түвшинд оролцоогоор хумигдмал байсныг бид бүгд мэдэж байгаа. Ардчилсан нам суудал цөөхөн байгаа тохиолдолд Монгол Улсад юу болдог гэдгийг бодсон, харсан, ухаарсан, ойлгуулсан он жилүүд болон өнгөрч байна.
Социалист нийгмээс ардчилсан нийгэм рүү шилжихэд амин сүнс нь юу байсан бэ, тэр хүсэж мөрөөдөж сольж шилжсэн, сонгож авсан нийгэм нь өнөөдөр бүтэн хүчээрээ, бүрэн чадлаараа ажиллаж чадаж байгаа юу гэдэг асуулт бий боллоо.
 
Сурч боловсрох, хөрөнгө чинээтэй болох, чөлөөтэй аялал жуулчлал хийдэг, хамтарч ажилладаг эрхийн төлөөх хувьсгал бол ардчилсан хувьсгал юм. Энэ эрхүүдийг нотолсон зүйл бол Ардчилсан хөдөлгөөн юм.
 
Гэвч бидний хүсэн хүлээсэн, үндсэн хуулийн хүрээнд тунхаглан баталгаажуулсан эрхүүд бүрэн алдагдахад маш ойрхон болсон байна. Үүний тод жишээ бол Мөнх-Эрдэнэ, Монголхүү, Уянга, Өнөрцэцэг юм. Эрх баригчид шүүмжилсэн нэгнээ хорьж цагддаг, иргэдийнхээ үг хэлэх эрх чөлөөнд нь халдаж байна. Чамайг цагдаад өглөө дуугүй бол гэж сүрдүүлдэг, амыг нь хаах үйлдлүүд хийхийг завдаж байна. Хүн өөрөөр сэтгэх нь өөрийнх нь үндсэн зүйл юм. Өөрөөрөө байх, өөрөөр сэтгэх, өөрөөр ярих зүйлийг монгол даяар хаахыг оролдож байна.
 
Би энд сүүлийн 8 жилийг дүгнэж харж байна. Өмчийн эрх, санхүүгийн эрх чөлөө гэж үгүй болсон. Бүх айл өрх өрөнд орсон, Монгол Улс өөрөө дааж, давшгүй их өрөнд оржээ. Монгол хүнээ төрийн дарамтаас гаргая гэдэг үндсэн зүйл рүүгээ бид явж байна. Эдийн засгийн бүсийн чуулганыг 4 бүсээр бүсчлэн зохирн байгууллаа. Тэд юу хийж байна вэ гэхээр банкны хүү, зээлийн хүү бидэнд бизнес хийх боломж олгохгүй байна гэж байна.
 
Монгол хүмүүс олж байгаа багахан мөнгөөрөө эм авч уудаг болсон байна. Бид зүтгэж зүтгэж эрдэнийн хувь гэдэг зүйлээ амилуулахыг хичээлээ. Үүний үр дүнд иргэн бүрд 116 мянган төгрөг олгогдож байна.
Харамсалтай нь ноогдол ашиг нэрээр авсан мөнгө нь хэдэн даралтны эмээ ч аваад ууж чадахгүйд хүрч байна. Зардал хаана төлөгдөж байна эмд, дата хэрэглээнд төлөгдөж байна.
Сүүлдээ бүр аппликейшний зээл газар авч байна. Нэг апп-аас зээл аваад нөгөө апп-руугаа төлдөг ийм л зүйл газар авлаа. Энэ жил монголчууд бид үндсэн эрхээ олж чадах уу, булаагдсан эрхээ буцаж авчрах уу гэдэг сорилтын өмнө зогсож байна.
Тийм ч учраас биднээс илүү эв нэгдэлтэй, илүү сахилга баттай байхыг монголын үндэсний эрх ашиг, монголын хувь заяа шаардаж байна. Ардчилсан нам нам шиг байгаад, зоримог, зорилготой энэ сонгуульд оролцооч ээ гэдэг зүйлийг ярьж байгаа юм.
 
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад