© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/11 /

ҮБХ-ны гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд: "Өнөөдрийг хүртэл засагласан эрх баригчид төрийн мөнгийг өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд зориулсан учраас, жирийн иргэнд очих ёстой бизнесийн боломжийг булаасан учраас, хоосон амладаг учраас иргэд ууртай байна"


#Бүтэн_Ардчилал мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт үргэлжилж байна
 
ҮБХ-ны гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд: "Өнөөдрийг хүртэл засагласан эрх баригчид төрийн мөнгийг өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд зориулсан учраас, жирийн иргэнд очих ёстой бизнесийн боломжийг булаасан учраас, хоосон амладаг учраас иргэд ууртай байна"
 
Шударга ёс гэдэг үг хэн дуртай чанга хашхирдаг нь хэлсээр байгаад үнэ цэнгүй боллоо, популистуудын амны уншлага, улс төрчдийн нэгнээ намнах арга хэрэгсэл болсон байна.
Бидэнд яагаад шударга ёс хэрэгтэй юм бэ, хүмүүс ууртай байна, хүмүүс бухимдалтай байна, хүмүүсийн мөрөөдөл өдөр, өдрөөр унтарч байна. Зориг гаргаж хүмүүсийн бухимдлыг би өнөөдөр хамгийн чангаар илэрхийлж байна.
 
Хүмүүс яагаад ууртай байна гэхээр шударга ёс, тэгш эрх гэдэг зүйл алдагдсан учраас хүмүүнлэг иргэний нийгэм харгис дарангуйллын нийгэм болсон учраас ууртай байна. Ардчилал гэдэг үгийн оронд дарга ангийн түрэмгийлэл газар авсан. Ардчилсан нам бодлого ярьж байгаа бол хүмүүсийн зовлон, зүдгүүдийг хуваалцах бодлого байх ёстой.
Монголд эрүүл мэндийн тогтолцоо дампуу, боловсролын тогтолцоо дампуу байна. Боловсролын тэгш, хүртээмжтэй байдал үгүй байгаа учраас боловсрол үгүй боллоо.
 
Эрх мэдэл гэдэг аливаа зүйлийг өөрчлөх хүч чадлыг хэлдэг. Өнөөдрийг хүртэл засагласан эрх баригчид төрийн мөнгөөр өөрийнхөө халаасыг түнтийлгэхэд зориулсан учраас, жирийн иргэнд очих ёстой бизнесийн боломжийг булаасан учраас, хоосон амладаг учраас иргэд ууртай байна.
Ийм төр хэрэгтэй юу, гарц шийдлийг бий болгодог, иргэдийнхээ асуудлыг шийддэг манлайлагчид хэрэгтэй юу гэдэг сорилтын өмнө бид ирсэн байна. Монгол Улсын өрсөлдөх чадварын үнэлгээгээр яагаад сүүл мушгиж байна вэ, нийгэмд өр нимгэн сэтгэгдэл дутагдаж байна.
 
Хүн чанар дутагдаж байна. Нэг нь нэгнээсээ илүү гарах гэсэн мөнгө шүтсэн, дарга шүтсэн, эрх мэдэлд тэмүүлсэн нийгэм болсон байна. Бид үүнийг яаж өөрчлөх вэ, Монгол хүн бүрийн эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдрах амьдарлын төлөө бид эв нэгдэлтэй, сахилга баттай ажиллах цаг ирсэн.
Дэлхий дээр хамгийн хурдан хөгжсөн улс орнууд 10-аас доош сая хүн амтай улсууд байдаг. Оновчтой зөв бодлогыг ард түмнийхээ дэмжлэгтэйгээр хийж чадвал бид хөгжих боломжтой.
Бүх шатанд хөдөө, хот ялгаагүй боловсролыг эрх тэгш олгосноор дэлхийд өрсөлдөх чадвартай, шударга нийгмийг бүтээх иргэн болж төлөвшинө.
 
1 хүн ба бичвэр нарын зураг байж магад