© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/11 /

УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан: "Бид их эвлэрэл, нягт зохион байгуулалттайгаар Монголын ардчиллыг буцаан авчрах болно"


#Бүтэн_Ардчилал мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт үргэлжилж байна
 
УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан: "Бид их эвлэрэл, нягт зохион байгуулалттайгаар Монголын ардчиллыг буцаан авчрах болно"
 
Бид түүхийн туршид цөөн хүчээр, зохион байгуулалтайгаар амжилтыг авч ирж байсан. Бид их эвлэрэл, нягт зохион байгуулалттайгаар Монголын ардчиллыг буцаан авчрах болно.
 
Өнөөдөр Монгол Улсын нийт газар нутгийн 80 хувь цасан бүрхүүлтэй, 20 аймгийн 230 сум зудад нэрвэгдсэн байна. Монгол Улсад энэ жил 15-20 сая толгой малаа хорогдуулах эрсдэлтэй байна. Монголын мал аж ахуй маш том эрсдэлд орсон бөгөөд зудтай нүүр тулж байгаа малчдадаа туслахаар иргэд маань Засгийн газраасаа илүү, төрөөсөө ч илүү нягтарч ажиллаж байна.
УИХ ээлжит бус чуулганаа хуралдуулж малаа алдсан малчдадаа туслах арга хэмжээ авахыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс шаардаж байна.
 
Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан яаралтай хуралдаж төсвийн тодотголоо хийхийг сануулсаар байгаа. Дахиад л 2000 оны зудын дараах их нүүдэл шиг зүйл болох вий, Улаанбаатар хот одоо байгаа ачааллаа дийлэхгүй байх бодит эрсдэл бидэнд ойрхон байна.
Малаа алдсан малчдаа дэмжих бодлого дутагдаж байна.
 
1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад