© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/18 /

"Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг нийслэлийн Баянзүрх дүүрэгт албан ёсоор эхэллээ


“Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг нийслэлийн Баянзүрх дүүрэгт албан ёсоор эхэллээ
 
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын дэд дарга Ц.Жадамбаа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт, Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх И.Нарантуяа, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Т.Баясгалан, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Г.Болормаа, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Г.Ууганцэцэг, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Ж.Баттуул, Баянзүрх дүүргийн АН-ын дарга Л.Батдэлгэр нарын төлөөлөл, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүд оролцож байна.
 
Тус хэлэлцүүлгээр “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.