© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/15 / Байр суурь

“Ардчилсан Хүчний Холбоо”-ноос Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах бодлогын баримт бичиг хүргүүллээ


“Ардчилсан Хүчний Холбоо”-ноос Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах бодлогын баримт бичгийг Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн нарт хүргүүллээ
 
Ардчилсан Хүчний Холбооны гүйцэтгэх захирал Б.Баттулга, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Энхтуяа, Ардчилсан Хүчний Холбооны дэд тэргүүн С.Наранбаатар, Баянгол дүүргийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч С.Мөнгөнтулга нар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Ардчилсан намын сургалт хариуцсан хэлтсийн дарга Б.Ганхөлөг нарт “Монгол өрх 2024-Хөгжлийн бодлого" баримт бичгийн эмхэтгэлийг 2024 оны Ардчилсан намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүллээ.
 
Тус баримт бичгийн эмхэтгэл нь 5 бүлэг, 160 заалт, 46 хуудас бүхий нийгэм, эдийн засаг бүхий л салбарыг хамарсан тооцолол, судалгаа бүхий бодлогын баримт юм.