Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.Мөнхбаатар, УИХ дахь Ардчилсан намын орон тооны бус зөвлөх П.Батчимэг, Ж.Амарсанаа, Ж.Ганхуяг, Б.Ариунболд, О.Тэнүүн Ц.Түмэнбаяр, Х.Номингэрэл, Ц.Уянга, Э.Тамир, Ц.Пүрэвням нарын төлөөлөл, ҮБХ-ны гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.