© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/25 /

2023.03.22-ний өдөр “Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ноос Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал ирүүллээ


“Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ноос Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт санал ирүүллээ
 
Саналыг Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь нар хүлээн авч, Монгол Улсын хэмжээнд тусгай хэрэгцээт иргэдэд тулгамдаж байгаа нийтлэг асуудал, сурч боловсрох, ажиллаж, хөдөлмөрлөх, бусад төрийн үйлчилгээ авахад тэгш, хүртээмжтэй байдал хэрхэн хангагдаж байгаа, цаашид бодлогын түвшинд хэрхэн дэмжиж ажиллах талаар санал солилцлоо.
Ардчилсан намын удирдлагуудын зүгээс “Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороо”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй эцэг эхчүүдийн холбоо”-ноос ирүүлж буй саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгаж, цаашид төрийн бодлогын хүрээнд дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Мөн тус холбоодын зүгээс тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сурч боловсрох орчныг дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийн тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг бодлогын түвшинд дэмжиж ажиллахыг онцолж байгаагаа илэрхийлж байна.
 
Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд, гишүүд, дэмжигчдээсээ санал авахаас гадна мэргэжлийн холбоод, салбар, салбарын төлөөллүүдийн саналыг тусгаар ажиллаж байна.