© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/25 /

2024.03.22-ний өдөр Нийслэлийн Ардчилсан намаас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Залууст ээлтэй хот”-ын төлөвлөгөө бүхий саналыг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт хүлээлгэн өглөө


Нийслэлийн Ардчилсан намаас Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Залууст ээлтэй хот”-ын төлөвлөгөө бүхий саналыг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрт хүлээлгэн өглөө
 
“Залууст ээлтэй хот” мөрийн хөтөлбөрийн саналыг Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр хүлээн авч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт тэргүүтэй нийслэлийн намын удирдлагын төлөөлөл, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ж.Энхбат, Н.Гансүх, Д.Батсайхан, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Г.Очирбат, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баянмөнх, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.Мөнхбаатар, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга Л.Батдэлгэр нарын төлөөлөл нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлууд, цаашид хэрхэн хөгжүүлэх бодлогын шийдлийг танилцуулж, санал солилцлоо.
 
Нийслэлийн Ардчилсан намын дарга Түмэндэлгэрийн Батцогт Tumendelger Battsogt: Улаанбаатар хотын хөгжлийг үндсэн 5 чиглэлд тодорхойлж байгаагаа илэрхийллээ. Үүнд;
• Хотын тэлэлт, дагуул хотуудын хөгжлийн бодлого,
• Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах цогц төлөвлөгөө,
• Хүүхдэд ээлтэй хот,
• Гэр хорооллын хөгжил-Утаагүй шийдэл,
• Өрхийн Эрүүл мэндийн төвүүдийн менежмент зэргээр тодорхойлон олон улсын нийслэл хотуудын туршлагыг харьцуулан судалж, дотоодын хот төлөвлөлтөд шинжилгээ хийж салбарын экспертүүдтэй хамтарч тус хөтөлбөрийг боловсруулснаа онцоллоо.
 
Нийслэл Улаанбаатар хотод Монгол улсын нийт хүн амын 50 хувь ажиллаж, амьдарч, сурч боловсорч байна. Тиймд улсын нийслэлийнхээ хувьд олон улсын хөгжлийн жишигтэй нийцэх, нийслэл Улаанбаатар хотод хүүхэд, залуус хөгжих боломж бүхий орчин нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл аюулгүй орчныг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх шаардлага бодитоор тулгарч байна. Тиймд Нийслэлийн Ардчилсан намын зүгээс Улаанбаатар хотыг хөгжүүлэх цогц төлөвлөгөөг хүлээлгэн өгч байна.