#Бүтэн_Ардчилал сургалт хэлэлцүүлэг Монгол Улсын алс зүүн хязгаар Дорнод аймгийн Чойбалсан хотноо амжилттай үргэлжилж байна
Ардчилсан намын УТЗ-ийн
Хишигдэмбэрэлийн Тэмүүжин: "Худал, хуурмаг байдал, хулгай тонуул өнөөдөр цэцэглэж байна. Энэ цэцгийг томруулж байгаа нь "МАН"-ынхан. Бид түүнийг авч хаяад Монгол Улсад хэрэгтэй, монгол иргэнд хэрэгтэй тэр зүйлийг ургуулах ёстой"
Бидний үнэт зүйл юу вэ гэдгийг сануулж хэлэх зорилготой энд ирээд байна. Бид юунд итгэж үнэмшиж, юуны төлөө Ардчилсан нам, ардчиллынхан гэж цоллуулж явдаг билээ. Бид нийлэхээрээ, ажил хийхээрээ дуусгах гэж зүтгэж явдгаа хэлэх гэж энэ индэр дээр гарч ирээд байна.
Үзэл санаа гэдэг бол яг энэ нүдний шил шиг. Нүдний шил хагархай, тоостой, зөв харуулж байгаа эсэхийг бид мэддэггүй. Тийм учраас бид үзэл санаагаа дахин дахин зүүж харж яагаад би энэ үзэл санааны төлөө байх ёстой гэдгээ мэддэг.
Ардчилсан нам хүчтэй, олон нийтийн дэмжлэгийг авахаараа сонгогч олон нийт биднийг эрч хүчтэй, залуу, шинэлэг гэж ойлгодог. Харин эсрэгээрээ МАН-ынхан юмыг аргалдаг, хуурдаг арга барил ашигласаар ирсэн. Бид захиргаадалтын дэглэмийг өөрчилсөн өөрчлөлтийн эзэд байсан. Ардчилсан намынхан гэхээр мэдлэг боловсролтой, өөрчлөлтийг хийж чаддаг байсан. Өнөөдөр бид тийм байж чадаж байна уу?
Бид сүүлийн 10 жил мэдлэг, боловсрол, шинжлэх ухаанаа орхигдуулчихсан. Ардчилсан намыг хүмүүс дэлхийтэй холбодог хүмүүс гэж хардаг байсан, итгэдэг байсан. Үнэхээр ардчилагчид Монголыг хаалттай байхад дэлхийтэй холбосон, гүүр болсон хүмүүс.
Хувийн өмч, хувийн хэвшил эдийн засаг, зах зээлийн замаар хөгжинө гэдэг үзэл санааг хамгаалагч нь Ардчилсан нам байсан. Хүний эрх зөрчигчдийг буулгаж авдаг нь ардчиллынхан байсан.
Дарангуйлагчдыг, хулгайчдыг хэн сөрж зогсоож чаддаг байсан манай намынхан. Гэтэл бид яг тэр үзэл санаанаасаа холдсон байна. 1989 он ардчилагчид хүний эрх, эрх зүйт төр, хэвлэлийн эрх чөлөө, хээл хахуулийг халъя, дарга ангийг зогсооё гээд өнөөдрийн бидний ярьж байгаа зүйлийг яг тэр үед яриад зогсож байсан. 1996-2000, 2012-2016 он Ардчилсан намынхан олон нийтийн дэмжлэг авахаар энэ улс орон урагшилдаг. Яагаад гэхээр хууль засаглаж дарга нар доошоо будаг, хувийн өмч, хүний эрхийг дээдэлдэг, хөгжүүлдэг. Хэн нэг нь дарга болох гэж биш энэ улс орныг хөгжүүлэх гэж Ардчилсан нам шийдвэр гаргалт дээр очих ёстой.
Худал, хуурмаг байдал, хулгай тонуул өнөөдөр цэцэглэж байна. Энэ цэцгийг томруулж байгаа нь МАН-ынхан. Бид түүнийг авч хаяад Монгол Улсад хэрэгтэй, монгол иргэнд хэрэгтэй тэр зүйлийг ургуулах ёстой. Авлига хээл хахуулиас ангид улс төрийн намуудыг, улс төрчдийг нэг л зүйл хүчтэй болгож чаддаг. Тэр бол үнэт зүйл.
Бидний уулзалт дотор ямар нэг өргөс байхгүй. Үзэл санаа, итгэл үнэмшлийн талаар ярихаар бидний үнэт зүйл юу гэдэг асуудал яригдана. Бидний юу хийх гэж байгаа, юунд итгэдэг вэ гэх зорилго тодорхойлогддог. Нугарахгүй зүйлийг итгэл үнэмшил гэдэг. Энэ бол бид бүгдийн үйлдлийн шалтгаан болдог. Хүний эрхийг дэвсэлж байгаа зүйлийн талд зогсохгүй. Үнэт зүйл юу чухал вэ гэдэг дэс дарааг тодорхойлж өгдөг. Энэ үнэт зүйлийн тухай л яриа юм.
Зориг, тэвчээр, итгэл. Биднийг буцаж босоход тусалдаг тэр зүйл бол итгэж үнэмшдэг, үнэт зүйл, үзэл санаа юм. Үүнийг бид хоёр зүйлээс зааглах ёстой.
Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол 4 жилд бид юу хийж чадах вэ гэдэг өрсөлдөөний тайлбар байдаг бол үзэл баримтлал бол дараагийн 40 жилийн алсын хараа байдаг. Үзэл баримтлалыг байнга эрхэмлэж өөртөө авч явах ёстой. Алхам бүртээ миний үзэл баримтлал намайг зөв алхуулж чадаж байна уу гэдгийг өөрөөсөө шаардах хэрэгтэй. Иргэд эдийн засаг, улс төрийн эрх мэдлийнхээ туслалцаатайгаар сайн сайхан амьдрах ёстой.
Үзэл баримтлалтай нам гуравхан ажлыг хийдэг. Үзэл баримтлалаараа дамжуулан олон нийттэй харилцдаг. Өнгөрсөн арван хэдэн жилийн хугацаанд бид олон нийттэй яаж уулзсан бэ. Яг Ардчилсан нам юу хийдэг тухай эргэцүүлэх боломжийг олголгүй тэмцэл хийсэн. Бид МАН-аас ялгаатай Монгол ардын нам дарга шийддэг, Ардчилсан нам иргэнээ шийддэг. Үзэл баримтлалтай нам түүн дээрээ суурилж тогтвортой бодлого гаргадаг.
Ардчилсан нам шинжлэх ухааныг дэмждэг, мэдлэгийг үнэлдэг, залуу үеийг дэмждэг, шинэ хөгжлийг авчирдаг, хөдөө орон нутаг гэлтгүй хөрөнгөтэй, өмчтэй, эрх чөлөөтэй байлгахыг дэмждэг.
Үзэл баримтлалтай нам эхний зарчмаар ажиллавал тогтвортой дэмжлэг гэдэг зүйл бий болдог. Ардчилсан намын хамгийн сайн дэмжигчид бизнес эрхлэгчид байсан, сэхээтэн хэсэг байсан. Яагаад гэхээр эд бол эрүүл саруул, дэвшилтэт үзэл санааны манаач гэдэгт итгэдэг байсан.
Залуучууд Ардчилсан намынхныг залуу эрч хүчтэй, дэлхийн хүмүүс гэж ярьдаг байсан. Гэтэл одоо бидэнд энэ байна уу, бид үүнийгээ сэргээх ёстой. Нийслэл бол дарга нарт зориулсан бүтэц, хот бол иргэнд зориулсан бүтэц. Ардчилсан нам үүнийг л ярьж чаддаг. Тэнд дэд бүтэц, соёл хөгжих ёстой. Манайд хамгийн их үгүйлэгддэг зүйл бол сахилга бат, дэг журам. Ардчилсан нам үнэт зүйл, үзэл санаа, хийх ажил дэрээ нэгдсэн цагт эв нэгдэлтэй байдаг. Ардчилсан намыг эв нэгдэлтэй, сахилга баттай байлгах цор ганц зүйл бол үзэл санаан дээрээ суурилсан бодлого юм. Хэрэв үзэл баримтлалтай нам үнэхээр үзэл баримтлахынхаа төлөө явбал зөв байж чаддаг. МАН харин иргэдийг харанхуй байлгах гэж оролддог. Манай намын суурь бол боловсролд суурилсан бодлого юм. Даргаа эрх мэдэлтэй байхад зориулах биш иргэнээ эрх мэдэлтэй байлгахад суурилсан бодлого хэрэгжүүлнэ.
Бид МАН шиг хилийн гадна байгуулагдаагүй, монголдоо монгол хүний сэтгэл хөдлөл, зориг дээр суурилж гарч ирсэн нам. Үндэснийхээ хувьд бахархаж чадахгүй нийгмийг задалж монгол хүнийхээ хувьд эх түүхээрээ бахархах үзэл санааг хувьсгал болгож гаргаж ирсэн.
Бид үүнийгээ баталгаажуулахын хувьд эдийн засгаа тэлэх ёстой. Ингэхийн тулд бид дэлхийтэй цуг алхах ёстой. Дэлхийтэй цэг алхахын тулд Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлэх, хамгаалах ёстой. Хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгэм энэ 4 Монгол Улсыг хөгжүүлж чадна. Ардчилсан намд бидний хамгийн чухал зүйл бол хүн. Энэ хүн эрх чөлөөтэй байх ёстой. Гэтэл "МАН" даргаа тавьчхаад манай дарга эрх мэдэлтэй байх ёстой гэдэг. Шударга ёсны эрх чөлөө дээр АН, МАН-ын хамгийн том зөрүү оршдог.