© Ардчилсан нам. 2011-2024
2024/04/01 / Фото мэдээ

“Бүтэн Ардчилал” сургалт хэлэлцүүлгээр алдагдсан он жилүүд, алсарч буй ардчилал, булаагдсан эрхээ буцааж хэрхэн авчрах талаар зүүн бүсийн гишүүд, дэмжигчидтэйгээ нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ


#Бүтэн_Ардчилал” сургалт хэлэлцүүлгээр алдагдсан он жилүүд, алсарч буй ардчилал, булаагдсан эрхээ буцааж хэрхэн авчрах талаар зүүн бүсийн гишүүд, дэмжигчидтэйгээ нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ
 
Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Жамбын Батсуурь, УИХ-ын гишүүн Наянтайн Ганибал, Ардчилсан намын дэд дарга Төрмөнхийн Пүрэвхатан, Хууль зүйн яамны сайд асан, Улс төрийн зөвлөлийн гишүүн Хишигдэмбэрэлийн Тэмүүжин, Сүхбаатар аймгийн Засаг дарга, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга М.Идэрбат, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш, Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Э.Төмөрбаатар, ҮБХ-ны гишүүн Д.Балдан, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Бямбасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Батдэлгэр, ҮБХ-ны гишүүн Г.Эрдэнэбилэг нарын Ардчилсан намын ҮБХ-ны гишүүдийн төлөөлөл, Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид 400 гаруй төлөөлөл оролцлоо.
 
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Ардчилсан намын мөрийн хөтөлбөр амлалт биш ажил хийх эрчимтэй төлөвлөгөө гэдгийг онцолж салбар бүрд үүрлэсэн авлигын системийг таслан зогсоох, боловсролд бодлогын шинэчлэл хийх, эрүүл мэндийн салбарын үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Н.Ганибал нар Сүхбаатар аймагт удаа дараагийн ялалт авчирсан туршлага, зүүн бүсийн хөгжлийн тулгуур юу болох, хэрхэн хөгжих тухай бүсчилсэн бодлогын шийдлүүдийг танилцууллаа.
 
Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин үзэл баримтлалтай нам гэж юу болох, үзэл санаан дээр суурилсан бодлогыг хэрхэн хөгжүүлэх тухай хэлэлцүүлж, Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш Зүүн хязгаарын хөгжлийн стратегийг танилцуулсан бол УИХ дахь Ардчилсан намын бүлгийн орон тооны бус зөвлөхүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөлийг хэрхэн сайжруулах, тэр дундаа зүүн бүсийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
 
Зүүн бүсийн ардчилагчид, гишүүд, дэмжигчид та бүхэнд сайн сайхныг хүсэн ерөөе!