Ардчилсан намын дарга
Лу.Гантөмөр Дорнод аймгийн Ардчилсан намын үйл ажиллагаатай танилцлаа
Уулзалтын үеэр Дорнод аймгийн Ардчилсан намын дарга У.Даш Дорнод аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, үйлдвэрлэл технологийн парк, бизнесийн салбарыг эрчимжүүлэх хөгжлийн бодлого бүхий төлөвлөгөө танилцууллаа.
Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр зүүн бүс бол стратегийн хувьд маш онцгой бүс гэдгийг онцолж цаашид тээвэр ложистик, түүн дээр түшиглэсэн бизнесийг хөгжүүлэх чиглэлээр нээлттэй санал солилцлоо.