Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дэд дарга Р.Эрдэнэбүрэн, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Ардчилсан намын даргын зөвлөх, УТЗ-ийн гишүүн Г.Ганбаатар, УТЗ-ийн гишүүн Л.Одсэр, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, УИХ-ын гишүүн асан, ҮБХ-ны гишүүн О.Баасанхүү, Дорноговь аймгийн Ардчилсан намын дарга Э.Энхжаргал, ҮБХ-ны гишүүн, эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх, ҮБХ-ны гишүүн Д.Алтангэрэл, ҮБХ-ны гишүүн Д.Сүрэнжав, Өмнөговь аймгийх Х.Түмэнбаяр, ҮБХ-ны гишүүн Н.Энхбат, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын дарга Б.Анхбаяр, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын АН-ын дарга Б.Баатархүү болон 200 гаруй гишүүд оролцож байна.
Тус хэлэлцүүлгээр “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Боомтын хөгжил, хил гаалийн нөхцөл байдал, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэхээр “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар хэлэлцэж байна.