© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/07 /

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх 126 нэр дэвшигчид батламж гардууллаа


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх 126 нэр дэвшигчид батламж гардууллаа

Ардчилсан намаас олныг төлөөлөх аргаар сонгогдох тойргийн 78 нэр дэвшигч, хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдох намын жагсаалтын 48 нэр дэвшигчид Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр батламж гардуулж, ирж буй сонгуульд эрч хүчтэй, амжилт, ялалтаар дүүрэн байхыг хүслээ.

Ардчилсан намаас энэ удаагийн сонгуульд өнгөрсөн 8 жилийн алдааг засах, нас насны төлөөлөл, тэр дундаа ид хийж, бүтээх залуучуудаа дэвшүүлж буйгаа онцлон зарласан бол салбар, салбарын төлөөллүүдийг нэр дэвшүүлсэн нь бодлогын өрсөлдөөн бий болгоно гэдэгт итгэлтэй байна хэмээн Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр тус үеэр илэрхийллээ.

Ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах ардчиллын түүчээ болсон нэр дэвшигчиддээ улс орныхоо өнцөг булан бүрт оршин суугаа нийт гишүүд, дэмжигчдийнхээ нэрийн өмнөөс амжилт, ялалтыг хүсье!  

2024.06.07