© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/06 /

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж "Бүтэн Ардчилал", "4Б хөтөлбөр”-ийг 21 аймаг, 9 дүүрэгт амжилттай зохион байгуулж өндөрлөлөө


Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж буй “Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр”, “Ардчилал 3.0 апп”-ийн танилцуулга сургалт Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад амжилттай зохион байгуулагдлаа  

Тус сургалтаар Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж Ардчилсан намын ялалтын стратеги төлөвлөлт, 4Б хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Ардчилсан нам хэрхэн ажиллах төлөвлөгөөний талаар танилцууллаа. 

Хэлэлцүүлгийн үеэр бүс нутгийн онцлог, хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс шалтгаалан тус бүс нутагт ямар бодлого, стратегийг хэрэгжүүлэх боломжтой, Сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор сонгогчид тухайн тойрогт хэдэн мандатад санал өгөх, хуулийн бусад өөрчлөлтийн талаар мэдээлэл өгч, намын гишүүдтэйгээ нээлттэй санал солилцлоо. 

Энэ үеэр Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж: “МАН” системтэйгээр урьдчилан төлөвлөж, үе шаттайгаар маш өндөр зохион байгуулалт доор ардчиллыг устгаж байна гэдгийг онцлон манай улсад ардчиллыг авч үлдэж байгаа хоёр институци үлдсэн. Түүний нэг нь шүүх, нөгөө нь Ардчилсан нам. Ардчилсан нам бол эрх баригч “МАН”-ыг хянаж чаддаг цорын ганц институци, улс төрийн хүчин. Ардчилсан нам өнгөрсөнд болоод одоод үүсээд буй сорилтоо давж чадвал Монголын ардчилал аврагдах болно гэв. 

Учир нь өнөөдөр Ардчилсан нам оршин байгаа хамгийн чухал хүчин зүйл бол 1990 оны хувьсгал юм. Ардчилсан нам түүхэн үйл явдлаар буюу цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар ард түмний хүсэл эрмэлзлээр үүсэн бий болсон нам учир Монголчуудын сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тийм ч учраас Ардчилал, ардчилсан нам хоёр өнөөдрийг хүртэл түүхэн холбоотойгоор оршин тогтнож байна гэдгийг хэллээ. 

Сургалтад Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн намын удирдлагууд, Аймгийн намын хорооны гишүүд оролцлоо. 

“Бүтэн Ардчилал”, “4Б хөтөлбөр"-ийн танилцуулга сургалт Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг улс орон даяар Ардчилсан намын гишүүдийн дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

2024.06.04-06.05 

#Ардчилсан_нам

#Бүтэн_Ардчилал