Сонгууль гэдэг хий хоосон популизм биш, хий хоосон харлуулах үйл ажиллагаа биш. Сонгууль гэдэг Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх, Монголын төрийг хэрхэн жолоодох тухай цэвэр бодлогын өрсөлдөөн учраас Ардчилсан намын зүгээс эрх барьж байгаа намд хандаж хуулийн хүрээнд бодлогоор өрсөлдөхийг шаардаж байна.
Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Ц.Баатархүү: Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн эрх барих эрхийг сонгогч түмэн УИХ-ын ээлжит сонгуулиар эдэлдэг.
Өнөөдөр эрх барьж байгаа МАН хуулийн хүрээнд шударгаар өрсөлдөхөөс зугтаж байна. Сонгууль гэдэг бодлогын өрсөлдөөн. Сонгууль гэдэг сонгогч эрхээ эдлэх хамгийн том боломжтой өдрүүд байдаг. Сонгууль гэдэг хий хоосон популизм биш, хий хоосон харлуулах үйл ажиллагаа биш. Сонгууль гэдэг Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх юм бэ, Монголын төрийг хэрхэн жолоодох юм бэ гэдэг цэвэр өрсөлдөөн учраас АН-ын зүгээс эрх барьж байгаа намд хандаж хуулийн хүрээнд бодлогоороо өрсөлдөхийг шаардаж байна.
Шударга өрсөлдөөнөөс бодлогын мэтгэлцээнээс та бүхэн яагаад зугтаагаад байгаа юм бэ. Тийм учраас тойрог болгон дээр Ардчилсан намын нэр дэвшигчид бодлогын мэтгэлцээнд урьж байгаагаа албан ёсоор зарлаж байгаагаа илэрхийллээ.
Ардчилсан намын дэд дарга Ч.Өнөрбаяр Ховд аймагт Засаг дарга нь сонгогчоор саналын хуудас бөглүүлээд мөнгө өгч байна. Энэ бол үнэхээр зарчимгүй, увайгүй үйлдэл. Эрх баригч нар өнгөрсөн 8 жил Монгол Улсыг яаж хуульгүй, зарчимгүй удирдсан яг энэ арга барилаа энэ удаагийн сонгууль дээр гаргаж байна. Иргэдийнхээ сонголтод хүндэтгэлтэй хандаж чадахгүй байгаа хүмүүс Монгол Улсын төлөө, иргэдийн төлөө, ард түмнийхээ төлөө юу хийх вэ?
Иргэдийн саналаа өгөх эрх гэдэг Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн онцгой эрх. Хэнтэй ч хуваалцдаггүй цор ганц эрх нь. Энэхүү эрхийг нь эрх баригчид мөнгөөр үнэлж байна гэдэг иргэдээ хэтэрхий дорд үзэж байгаа үйлдэл юм. Энэ сонгуулиар Монголын ард түмэн нийт сонгогчид, эрх баригч намд мөнгөнөөс илүү хүчтэй зүйл байдгийг мэдрүүлэх сонгууль болно гэдэгт итгэж байна. Өнөөдөр эрх баригчид хүч түрж байгаа ч эрх мэдлээс хүчтэй зүйлүүдийг Монгол Улс даяар иргэд, сонгогчид дүнг нь тавиад явуулна гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ илэрхийллээ.
Иргэдийнхээ саналыг худалдаж авбал та нар хэзээ ч зарчим тогтоож чадахгүй. Өнөөдөр ардчилсан чөлөөт сонгуулиа хүндэтгэж чадахгүй ардчилсан үндсэн хуулиа хүндэтгэхгүй байгаа нам ард түмнийхээ эрх ашгийг хүндэтгэнэ. Хэзээ ч тийм зйүл байдаггүй. Тийм учраас энэ удаагийн сонгууль үнэхээр шударга бус сонгууль болох гэж байна.
Ховд аймгийн сум дээрх шиг Монголын сум бүр дээр, хороо бүр дээр ийм байдлаар иргэдийн сонгуулийг луйвардах гэж байна. Тиймд хуулийн байгууллагууд шударгаар энэ асуудлыг мухардаж шалгаж, нэг талд нь гаргах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчид уриалмаар байна. Та бол УАБЗ-ийн тэргүүн. Засгийн эрхийг хууль бусаар авна гэвэл Монгол Улсын аюулгүй байдлын асуудал. Ерөнхийлөгч гэдэг намаасаа түдгэлзсэн нийтлэг эрх ашгийн төлөө байх ёстой. Тиймд Монгол Улсын Ерөнхийлөгч шударга сонгууль явуулах асуудал дээр анхаарлаа хандуулах ёстой.
Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал: МАН сонгогчдыг 100 мянган төгрөгөөр худалдаж авах ханш тогтоож байна. 2024 оны 6-р сарын 10-ны өдөр Хотгор шанаганы гэдэг хочтой Монгол Улсын Засгийн газрын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарт гаргасан гомдлыг мөрдөгч Баттулга прокурорт хэрэгсэхгүй болгох саналаа хүргүүлж байна. Өмнө миний бие 6-р сарын 8-ны өдөр буюу 5 дахь өдөр ЦЕГ-т шаардлага хүргүүлсэн. Гэтэл хэргийг нь хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлж байгаа юм. Тиймд энэхүү хэргийг Ардчилсан намаас хүлээн зөвшөөрөхгүй гэж прокурорт гомдлоо гаргаж байна. 100, 100 мянган төгрөгийг мянган оюутанд тараасан Монгол Улсын ЗГ-ын гишүүн тойрогт өрсөлдөөд явж байна. Яаж шударга өрсөлдөх гээд байна вэ, МАН ялангуяа МАН-ын дарга Ерөнхий сайд Оюунэрдэнэ та шударга өрсөлдье гэсэн хаана байна вэ?
Сонгуулийн Ерөнхий хороо яагаад ажлаа хийхгүй байгаа юм бэ? Цагдаагийн байгууллага эрх баригч намын гүйцэтгэх тушаалыг гүйцэтгэхээ болихгүй юм уу? Сонгуулийн үр дүнг иргэд хүлээн зөвшөөрөхгүй үймээн самуун дэгдэв хэн хариуцлага хүлээх вэ. Хуулийн байгууллага ажлаа хийхгүй болсноос сонгуулийн үр дүнтэй иргэд санал нийлэхгүй ийм үйл явдал болж магадгүй байна.Дахиад хэлье. Бусад нам эвслүүд хууль бус мөнгө тарааж байгаа эрх баригчдын үйлдэлтэй хамтран тэмцэхийг уриалж байна.
Энэ зөвхөн Ардчилсан намын асуудал биш, иргэд сонгогчдыг 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа асуудал. Үүнтэй та бүхэн санал нийлж байна уу?
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж: Монгол орон даяар УИХ-ын томсгосон буюу 13 тойрогт нэр дэвшиж байгаа 1336 нэр дэвшигч бүхэнд албан ёсоор Ардчилсан намын мянга мянган гишүүд дэмжигчдийн өмнөөс юуны өмнө соёлтойгоор амжилт хүсье.
Бид эергээр энэ удаагийн сонгуулийг Сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд эергээр энэ сонгуульд оролцоно гэдэг зорилт зорилгуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Гэвч МАН-ын зүгээс энэ удаагийн сонгуулийн үндсэн бодлого нь сөрөг хүчин тэр дотроо Ардчилсан намыг харлуулах, харлуулах, харлуулах, харлуулах, дахин харлуулахаар завдсан үйлдлүүд хийж байна. Судалгаагаар рейтинг нь өндөр явж байгаа Ардчилсан намын нэр дэвшигчдийг хорих, харлуулах, ямар ч аргаар хамаагүй сонгуульд гаргахгүй байх башир аргыг ашиглаж байгаа нь сонгуульд эхлээд өнөөдөр 3 дахь өдрөө үргэлжилж байгаа энэ өдрүүдэд харагдаж байна.
Зөвхөн долоохон хоногийн хугацаанд Сонгуулийн тухай хууль ёсоор холбогдох хуулийн байгууллагуудад өргөдлийг гаргасан нь 35 байгууллагад Ардчилсан намыг, Ардчилсан намын даргыг ямар нэгэн үндэслэлгүйгээр харлуулж байгаа нь нийгэмд худал мэдээллийг түгээж байгаа гомдлуудыг хууль хяналтын байгууллагуудад өглөө.
Өнөөдөр Ардчилсан намын зүгээс 30 гаруй гомдлыг хууль хэрэгжүүлэгч, холбогдох хуулийн байгууллагууд бидний өгсөн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож харин эрх баригч МАН-ын өгсөн гомдол болгоныг хэдхэн өдрийн дотор, хэдхэн цагийн дотор гүйцэтгэл нэрийдлээр хэрэгжүүлж байна. Иймд энэ удаагийн сонгууль харьцангуй хэт ноёрхсон, эрх баригч намд үйлчилсэн сонгууль болж байна.
Өчигдөр баруун хязгаарт болсон сонгуулийн 2 дугаар тойргийн нэгэн аймаг болох Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн Засаг дарга сонгогчдыг 100 мянган төгрөгөөр сонгуулийн саналын хуудсыг хэвлэн тухайн тойрогт нэр дэвшиж байгаа МАН-ын 10 нэр дэвшигчийг дугуйлуулан авч байгаа нь Монгол улсын өнцөг булан бүрд яг энэ башир арга ямар ч аргаар хамаагүй иргэдэд сонгогчдод 100 мянган төгрөг тарааж, дахин луйврын аргаар, дахин башир аргаар сонгуулийг худалдаж авах энэ технологи руу орж байна.
Энэ удаагийн сонгуульд нийтдээ 25 нам эвслүүд сонгуульд оролцож байна. МАН-ын эрх баригч энэ намын увайгүй сонгогчдыг худалдаж авах цаашлаад сонгогчийн нэрийн жагсаалт дээр хүртэл луйвар хийж байгаа энэ үйлдлийн эсрэг бусад нам эвслүүдийг АН-тай хамт дуу хоолойгоо хүргэхийг та бүхнээс уриалж байна. Цаашид дөнгөж сонгууль эхлээд гуравхан хонож байгаа энэ процессын явцад АН-ын дарга, АН-ын уулзалт иргэд гишүүддээ хийж буй арга хэмжээ болгоныг ямар нэгэн байдлаар харлуулах үйл ажиллагаа цаашид улам олшрох нь ойлгомжтой боллоо.
Монгол түмэн та бүхнийг энэ удаагийн сонгуульд эергээр харж өнгөрсөн 8 жил алдагдсан 8 жилийг засах уриатайгаар АН энэ удаа оролцож байгаа. Энэ ч үүднээс бид хэрвээ эрх баригч намыг харлуулахыг хүссэн бол АН-д хэдэн мянгаар тоологдох эрх баригчдыг харлуулах мессеж өнгөрсөн хугацааны хар үйл явдлууд байгаа. Ногоон автобусны асуудал, Хөгжлийн банкны асуудал, энэ хулгай, түгжрэл, агаарын бохирдол энэ болгон дээр оноосон хэн нэгнийг Ардчилсан намаас нэр зоон сошиал хэвлэл мэдээллийн байгууллагуудаар бид харлуулаагүй. Харин сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
#Ардчилсан_нам
#Алдагдсан_8_жилийн_алдааг_засна