Ардчилсан нам, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана Ардчилсан нам, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоог төлөөлж О.Сансархүү нар гарын үсэг зурав. Мөн тус үйл ажиллагаанд Үндэсний бодлогын хорооны гишүүн Н.Болдбаатар оролцлоо. Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Ардчилал, Бүрэн монгол” “9+90+900”-Эрчимт хөгжлийн төлөвлөгөө мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа салбар, салбарын судлаачид, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, цөөнхийн бүлэг зэрэг олон мэргэжлийн холбоодын саналыг тусгасан.
Энэхүү гэрээгээр Ардчилсан нам хөдөлмөрийн зах зээлийн харилцаанд оролцогч талуудын эрх ашгийн тэнцвэрийг хангах хөдөлмөр эрхлэлтийн бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Ардчилсан нам дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Тухайлбал, хөдөлмөрийн нөөцийн үр ашигтай удирдлагыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний бүтээмжийн хөтөлбөр” хэрэгжүүлэх, Цагаар ажиллах, гэрээр ажиллах, зайнаас ажиллуулах, сүлжээний маркетинг бүхий бараа, үйлчилгээний борлуулалт хийх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжих замаар эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих,
Ажил олгогчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг бүрэн хангах мэргэжилтэн бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэх,
Инновацад суурилсан гарааны бизнесийг дэмжих, гарааны бизнесийг дэмжих эко системийг бүрдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, хамтран ажиллахаа Ардчилсан намын зүгээс илэрхийллээ.
#Ардчилсан_нам
# Алдагдсан_8_жилийн_алдааг_засна