© Ардчилсан нам. 2011-2024

Лу.Гантөмөр: Хүчирхэг монгол иргэнтэй байж, хүчирхэг төртэй болъё


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр Булган аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа.

Тэрбээр уулзалтын эхэнд “Орхон аймгаас Булганд ирэх замдаа урд шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын Засаг дарга, Ардчилсан намын дарга Б маань урд шөнө гадны нөлөөтэй буюу хүний гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсныг сонслоо. Миний авсан мэдээллээр бол Монгол ардын намын ухуулагч залуугийн гарт зүй бусаар алджээ. Та бүхнийг босож зогсож гүн эмгэнэл илэрхийлэхийг хүсэж байна. Монгол ардын нам сүүлийн хагас жил Ардчилсан намыг гутаан доромжилж, болсон болоогүй хэрэгт төвөгт хутгаж, Ардчилсан намын даргыг гүтгэж доромжилдог, ардчиллын төлөө дуугарсан хүмүүс, эрх чөлөөний төлөө явж байгаа төрийн алба хаагчийг дээрэлхэж доромжилдог, гар хөлийг нь хүлж, багладаг, үгээ хэлсэн хүмүүсийг баривчилж хорьдог энэ үзэгдэл даамжирсаар өчигдөр УИХ-ын дарга болон МАН-ын бүлгийн дарга, бусад сайд нарын уулзалтад ороогүйнх нь төлөө Сант сумын ардчилсан намын даргын амь насанд халдсан байна гэсэн мэдээлэл ирлээ. Энэ үнэхээр хэтэрч байна. Ингэж Монгол Улсад сонгууль хийх юм бол Монгол Улс цаашдаа тарна, бутарна, хуваагдана. Энэ бол айхтар үр дагавар авчирна” гэв.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 21 аймгийг тойрон ажиллаж байгаа. Ингэхдээ Монгол ардын намын дарга нарыг миний хуралд суу гэж огт хэлэхгүй, ерөөсөө ч шаардахгүй байгаа. Суусангүй гэж гомдол мэдүүлэхгүй байгаа. Нэр дэвшигчид ч мөн сумдаар явахдаа МАН-ын дарга нарыг огт шаардахгүй байгаа” гэдгээ энэ үеэр онцлон хэллээ.

Монгол яаж асуудлаа шийдэх вэ, Монгол түмэн өрийн дарамт,  төрийн дарамтаас гарч чадах уу гэдгийг л Ардчилсан нам ярьж яваа. Монгол ардын намын мухардалд орсон энэ байдлаас аврахыг л хүсэж байна хэмээн тэрбээр онцлон ярилаа.

Ардчилсан нам ганц л зүйлийг ярьж байгаа тэр бол хүчирхэг монгол иргэнтэй байж хүчирхэг төртэй болох юм.

Монголын төр сул дорой, иргэдийнхээ итгэл найдварыг хүлээхгүй байна вэ гэвэл монголчууд сул дорой байгаатай холбоотой. Боловсрол дутуу, эрүүл мэнд нь муу, ажлын байргүй, орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй, сэтгэл зүй нь тогтворгүй, өөртөө итгэлгүй, зориггүй, зорилгогүй байна. Тиймээс төр нь ч адилхан болчхоод байна. Босож, өндийж, хөгжиж, ард түмнээ сайн сайханд хөтөлж чаддаггүй, муудалцдаг, муулдаг, сониноор ч, телевизээр ч, интернэтээр ч “алж” л байдаг. “Тэр нь ард түмнийг цатгах хэрэгсэл боллоо. Тиймээс  сонгуулиар эвтэй байхыг хүслээ.

УИХ-ын сонгуулийн 4-р тойрог, Булган, Орхон, Хөвсгөл аймагт Ардчилсан намаас Х.Баттулга, Б.Ариун-Эрдэнэ, Х.Эрдэнэбаатар, Ж.Батзандан, Г.Цэрэндолгор, Г.Мөнгөнхуяг, Д.Өсөхбаяр, Х.Батсайхан нар нэр дэвшиж байна.

Ардчилсан нам хойд бүсийн тойрогт Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулж, мах, ногоо боловсруулах үйлдвэр барьж, чөлөөт бүсийг хөгжүүлэн хойд хөрш ОХУ руу иргэд дөрвөн улиралд зорчих эрх зүйн орчин бүрдүүлэх зэрэг томоохон бүтээн байгуулалт ажлуудыг хийж хэрэгжүүлнэ.

Тиймээс томоохон ажлуудыг хийх төлөвлөгөөгөө боловруулсан, туршлагатай, чадвартай найман нэр дэвшигчээ УИХ-ын 4-р тойрогт илгээсэн учраас дэмжээрэй гэдгийг хэлэв.

Булган аймгийн иргэд ардчиллыг дэмжиж, Ардчилсан намаас нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.