УИХ-ын сонгуулийн 10-р тойрог, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт Ардчилсан намаас өрсөлдөж буй “Зөв зургаа”-н нэр дэвшигч бусад улс төрийн нам, эвслүүд улс төрийн ёс зүйтэй байж, бодлогоор мэтгэлцэхийг уриаллаа
Октъбрийн Баасанхүү: Энэ лхагва гараг гэхэд сурталчилгааны хугацаа дуусна. Сурталчилгаа эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бид хүн ярихгүй хөгжил ярья гэдэг уриатай явж байгаа. Тэр ч утгаараа зөв бодлого, зөв шийдлээр мэтгэлцье гэдгийг уриалж байна. Аль ч нам яллаа гэсэн ард түмэн хожих ёстой, ард түмэн ялах ёстой. Аль нэг нь намын ялалт биш ард түмний ялалт байх ёстой гэсэн зарчмыг баримталж ирлээ. Харамсалтай нь одоо өнөөдрийг хүртэл тролл гэж нэрлэгддэг хүмүүс нэг комментын, хэсэг хүмүүсийн хэмжээнд байсан бол одоо зарим нэгэн намын хэмжээнд оччихлоо. Асар их мөнгөөр цутгаж байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр дэлгүүр болон зарим нэг газруудаар 3 сая 300 мянган төгрөгийг тараахад бэлдэж байна гэсэн сураг байна. Ард түмэн минь та бүхэнд тэр мөнгийг нь өгвөл энэ бол таны мөнгө юм шүү, өөрийнхөө мөнгийг авч байгаад сонголтоо өөрөөр хийгээрэй гэдгийг хэлмээр байна.
Та бүхэн минь мөнгийг нь битгий мөрөөдлөөрөө худалдаарай гэдгийг бол хэлмээр байна. Миний хэдэн нөхдүүд ээ худал пи-араар биш бодлогоор мэтгэлцье ээ Учрал аа сайд хэмээн урив.
Цэндийн Баатархүү: Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон сонгогчийн онцгой эрхийг хүндэтгэж сонгогчдодоо ижил тэнцүү мэдээлэл хүргэх, мөрийн хөтөлбөрөө хүргэх бодлогын өрсөлдөөн явуулах байр суурьтайгаар манай 6 нэр дэвшигч ажиллаж байна. Харамсалтай нь эрх баригч намын халаасны намууд биднийг гутаан харлуулах тэр дундаа сонгогчийг мэдээллээр төөрөгдүүлэх, буруу мэдээлэл тараах зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
СБД-ийн байр орцуудаар, гэр хорооллын айлуудаар Ардчилсан намаас нэр дэвшигчийг бүү сонгоорой гэдэг агуулга бүхий илт гүтгэлгийг явуулж байна. Энэ бол цаанаа эзэнтэй энэ бол цаанаа даалгавартай зүйл. Энэ нь юу илэрхийлж байна вэ гэхээр шударга өрсөлдөхөөс бодлогын мэтгэлцээнээр өрсөлдөхөөс эрх баригчид айж байгааг харуулж байгаа юм.
Хэтэрхий их намчирхал ялгаварлал Монголд сайн зүйл авчрахгүй, Ардчилсан нам сонгогч болгоныг хүндэтгэж нам, намд ажиллаж байгаа ухуулагчдыг хүндэтгэж төрийн үйл хэрэгт оролцож байна. Ардчилсан намын нэр дэвшигчид гэр хорооллын хөгжил дэвшлийн төлөө анхаарч ажиллахгүй байна гэдэг. АН-ын үед гэр хорооллын хөгжлийн төлөө анх удаагаа дахин төлөвлөлтийн журмыг баталж байсан. Анх удаагаа АН-ын үед 80 мянган янданг байраар солих, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн АН-ын үед Чингэлтэй, СБД-ийн Сэлбэ төвийн дахин төлөвлөлтийг эхлүүлж Сэлбийн дулааны станцыг барьж байгуулж байсан, АН-ын үед Амгалангийн дулааны станцыг барьж, байгуулж байсан. Харамсалтай нь 2016 оноос хойш гэр хорооллын хөгжил дэвшлийг мартсан. Ер нь нийслэлийн МАН бол гэр хорооллын хөгжил дэвшил, хотын хөгжил дэвшилд хоноцын сэтгэлээр хандсан. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хүчээр гацаасан 8 жил бол гацаасан 2,5 их наяд төгрөгөөр утааг бууруулах нэртэйгээр үйлдвэр барьж муужруулсан түлшний үйлдвэртэй болсон.
Тийм учраас нийт иргэдийнхээ өмнө АН-аас нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид нэн тэргүүнд сонгогчдоо хүндэтгээд хаалтын өдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигчдийг мэтгэлцээнд бол албан ёсоор дуудаж байна.
Миний бие тэр дундаа илт гүжирдлэг, гүтгэлгийг тарааж байгаа Батнайрамдлыг нээлттэйгээр Сүхбаатарын талбай дээр түмэн олныхоо өмнө мэтгэлцэхээр дуудаж байна.
Хов биш, цуурхал биш, гүтгэлэг биш. Яг бодлого ярья. Баримт ярья. Мөрийн хөтөлбөрөө ярья. Юуг хийсэн юм бэ юуг хийх юм бэ гэдэг цэвэр бодлогын уралдаан явуулъя гэдэг ийм урилгыг өнөөдөр албан ёсоор хүргүүлж байна.
Ишжамцийн мөнхжаргал: Монгол орон даяар УИХ-ын сонгууль эхлэх өдөртэй зэрэгцээд сонгуулиа шударга өрсөлдье, сонгуульд мөнгө тарааж байгаа хүмүүстэйгээ хариуцлага тооцоож, шударга өрсөлдөх асуудлаараа МАН-ын дарга байр сууриа илэрхийлээч гэж шаардаж, урьж янз бүрээр үзлээ.
Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлсэнгүй. Мөнгө тараасан хүмүүстэйгээ хариуцлага тооцсонгүй. Бидэнд ирж байгаа мэдээллээр иргэд, сонгогчдод мөнгө тараахаар бэлтгэл ажлаа хангасан, бусад байдлаар нэр дэвшигчдийг харлуулах янз бүрийн хэвлэмэл материал тараасан. Ийм байдалтай эрх баригчдын зүгээс сонгуульд оролцож байна. Манай зөв зургаан нэр дэвшигчийн зүгээс байнга л нэг зүйлийг сонгогчид бусад улс төрийн намуудад уриалж байгаа МАН-ын ард түмэн АН-ын ард түмэн гэж байхгүй. Бид нар Монгол Улсын нэг л ард түмэн. Ингэж сонгуулиа үл хүндэтгэсэн байдлаар иргэд рүү мөнгө тараах, гүтгэлэг тараах, иргэд сонгогчдыг худалдан авах үйл ажиллагаагааг ил цагаан хийх юм бол сонгуулийн үр дүнтэй ард түмэн санал нийлэх болов уу. Үүн дээр эрх барьж байгаа намын дарга манлайлалтай оролцох ёстой.
Монгол төр солигдохдоо шударгаар, аль нэгэнд нь хохиролгүй байх ёстой. Оготнын хамарт цус гаргахгүй хувьсгал хийсэн орон байж байж янз бүрийн байдлаар эмх замбараагүй байдал руу битгий түлхээч ээ. Сонгуулиа шударга хиймээр байна ялангуяа сонгуулийн кампанит ажилд ажиллаж байгаа ухуулагчдын амь настай холбоотой асуудал сонсогдсоор байна. Үүнд анхаарал хандуулаач, сонгууль дуусахад сонгуулийн үр дүнг бүх ард түмэн хүлээн зөвшөөрсөн. Монгол наадмаа дэлгэр сайхан хийхийг ард түмэн хүсэж байгаа. Тийм учраас сонгуульдаа шударга өрсөлдмөөр байна АН-аас дэвшиж байгаа зөв зургаан нэр дэвшигчийн МАН-ын өрсөлдөгч 6 нэр дэвшигчтэй хаана ч, хэзээ ч багаараа байна уу ганцаарчилсан байна уу мэтгэлцэхэд бэлэн байна.
Даваасүрэнгийн Бадарсан: Бид сонгуулийн ажлаар олон хүмүүстэй, ард иргэдтэй, сонгогчидтой уулзлаа. Сүүлийн 8 жил гэр хорооллыг хаясан байна, нэг ч инженерийн шугам нэмж тавигдсангүй. Өнөөдөр хот маань ямар байдалтай байгааг бид бүхэн бүгдээрээ харж байна. Хоёрхон хоногийн бороог дийлэхээргүй хотод бид амьдарч байна гээд иргэд бидэнд хэлж байна. Хотын талаар, инженерийн бодлогын талаар мэтгэлцэх тэр мэтгэлцээнд өрсөлдөгчдөө шударгаар урьж байна. Бидажил ярьсан, бодлогоо уралдуулсан мэтгэлцээн хийе ээ гэдгээ үүгээр илэрхйилж байна.
Сонгуулийн ажил сар орчмын хугацаанд явагдаж байна. Эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажлаа ард, иргэддээ тайлагнаач ээ гэдгийг ард иргэд хэлж байгааг үүгээр дамжуулахыг бас хүсэж байна. Шударгаар өрсөлдөхийг та бүхэндээ уриалж байна.
#Ардчилсан_нам
#Алдагдсан_8_жилийн_алдааг_засна