© Ардчилсан нам. 2011-2024
2024/09/28 /

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ-2028” НУТГИЙН ХИШИГ МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЦУУЛЖ, 2024 ОНЫ ОРОН НУТГИЙН СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭЭЛЭЭ


Өмнөговь аймгийн Ардчилсан нам “ӨСӨЛТТЭЙ ӨМНӨГОВЬ-2028” НУТГИЙН ХИШИГ мөрийн хөтөлбөрөө таницуулж 2024 оны орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаагаа нээлээ.

Нээлтэд Ардчилсан Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, УИХ-ын гишүүн, Эдийн засаг байнгын хорооны дарга Р.Сэддорж, Монгол улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Сайд, “20 минутын хот” үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат нар оролцлоо.

Өмнөговь аймаг нь ардчиллын үнэт зүйл, үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйлсэд түүчээлж, 2024 оны УИХ-ын сонгууль говийн бүс үнэмлэхүй ялалт байгуулсан. Хөгжлийн бодлогоо уралдуулан ялалт байгуулсан говьчууддаа Ардчилсан Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал талархал илэрхийллээ.