Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал аймаг, сумын ИТХ-ын сонгуульд Баян-Өлгий аймгаас дэвшиж буй нэр дэвшигчид болон намын удирдах албан тушаалтнуудтай уулзлаа.
Уулзалтаар Баян-Өлгий аймгийн АН-ын дарга А.Бегарыс орон нутгийн сонгуулийн сурталчилгааны ажлын явцыг танилцууллаа. Мөн аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаа, цаг үеийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодруулж, саналаа нээлттэй илэрхийлсэн байна.
АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал орон нутгийн сонгуулийн сурталчилгаа болон намын дотоод ардчилал, эв нэгдэл сэдвээр мэдээлэл хүргэж, нийт нэр дэвшигчдэдээ амжилт хүслээ.