© Ардчилсан нам. 2011-2024
2024/10/01 /

УВС АЙМГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛЬД ДЭВШИЖ БУЙ НЭР ДЭВШИГЧИДТЭЙ УУЛЗЛАА


Увс аймгаас ИТХ-ын 2024 оны сонгуульд дэвшиж буй нэр дэвшигчдийн төлөөлөлтэй Ардчилсан Намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал уулзлаа.

Уулзалтаар Увс аймгаас аймаг, сумын ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны цаг үеийн нөхцөл байдал, цаашид баримтлах бодлого чиглэлийн талаар Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибалаас тодруулж, саналаа нээлттэй илэрхийллээ.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа болон намын дотоод ардчилал, эв нэгдэл сэдвээр АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал мэдээлэл хүргэж, нийт нэр дэвшигчдэдээ амжилт хүслээ.