© Ардчилсан нам. 2011-2025
2025/03/14 /

АРДЧИЛСАН НАМ НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СОЁЛ, ЯЗГУУР УЛАМЖЛАЛЫГ ОРЧИН ЦАГИЙН ШИНЖЛЭХ УХААНТАЙ УЯЛДУУЛАН ОЛНОО ТАНИУЛАХ ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТЭЭЖ, ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭЛГЭРҮҮЛСЭН ТАНХИМУУДЫГ НЭЭX САНААЧИЛГАА ТАНИЛЦУУЛЛАА


Хаврын тэргүүн сарын шинийн 15-ны билигт сайн өдөр Ардчилсан Намын удирдлагууд болон гишүүд Их Эзэн Чингис хааны сүр сүлдийг оршоосон алтан хөшөө, шүтээн их цагаан туг, төрийн хас буу тамганд хүндэтгэл үзүүллээ.

IMG_8683

Хүндэтгэлийн ёслолд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал, УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Б.Бейсен, УИХ-ын гишүүн Г.Хосбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар, УИХ-ын гишүүн Г.Очирбат, УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, АН-ын Улс Төрийн Зөвлөлийн гишүүд болон Үндэсний Бодлогын Хорооны гишүүд, Ардчилсан Ахмадын холбоо, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүд, дэмжигчид тус тус оролцлоо.

_MG_9812-Enhanced-NR

_MG_9692

_MG_9930-Enhanced-NR

Хүндэтгэлийн ёслолыг нээж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Цагаан морин жилийн хувьсгалаар Ардчилал ялж бид Их Эзэн Чингис хааны түүхээр бахархах, түүний бүтээсэн үйл хэрэг, үнэ цэн, үнэт зүйлсийг ард түмэндээ болоод дэлхий дахинд таниулж эхэлсэн түүхтэй. Их эзэн Чингис хааны үйл хэргийг үргэлжид санан дурсаж, түүхийн үнэ цэнийг цогцлоон ирээдүй хойч үедээ уламжлан, үндэсний бахархлыг бадраах үүргийг Ардчилсан Нам ухамсартайгаар биелүүлэх болно” хэмээв.

_MG_9849-Enhanced-NR

Нүүдэлчдийн өв соёл, язгуур уламжлалыг орчин цагийн шинжлэх ухаантай уялдуулан олноо таниулах үнэт зүйлсийг тээсэн, үйл хэргийг дэлгэрүүлсэн танхимуудыг нээж ажиллуулах нь зүйтэй. ЕБС-ийн сурагчид эдгээр өргөөгөөр ороод аялан суралцах явцдаа Чингисийн билиг сургаал, Их эзэнт гүрний өвийн тухай судалж тэдгээр нь орчин үед яаж дөрөө харшуулан нийцэж буйг мэддэг байгаасай хэмээн энэ санаачилгыг гаргаж байна хэмээн хэмээн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа.

IMG_8718-Enhanced-NR

Энэхүү 9 танхим байгуулах санаачилгыг УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд уйгур бичгээр хөрвүүлэн буулгаснаа уншин танилцуулж Монгол Улсын Их Хурлыг төлөөлж УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж-д, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж МУ-ын Засгийн газрын гишүүн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нарт өргөн барилаа.

IMG_8746-Enhanced-NR

IMG_8763-Enhanced-NR

УИХ-ын дэд дарга УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Чингис хааны амжилтын нууц түлхүүр бол чин итгэлт чанар, чин шударга зан, чин үнэнч сэтгэл. Чингис хаан өөрийн цэргүүддээ чин итгэлтэй, өөрийн ард түмэнд чин үнэнч, өөрийн их засаг хуульд чин шударгаар ханддаг байсан. Тиймээс Эзэн Чингис хааныхаа өмнө Ардчилсан Намын эв нэгдэлтэй байж Монгол улсынхаа сайн сайхны төлөө хамтдаа зүтгэе” гэв.

_MG_9884-Enhanced-NR

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Их хурлын танхимд Алд бие минь алжааваас алжаатугай ахуй төр минь бүү алдартугай . Их хааны хийж хэрэгжүүлсэн ажил далай мэт арвин. Тиймээс Их хааны үр удам бид түүний үзэл санааны түүхийг дэлхийд таниулах нэлээдгүй дорвитой үйл ажиллагааг хийж хэрэгжүүлэх ёстой хэмээн үзэж хуулийн төслийг санаачлан ажиллаж байна” гэв.

IMG_8785-Enhanced-NR

  1. Чингис хаан ба оюун санаа, итгэл үнэмшлийг дэлгэрүүлсэн өвийн танхим,
  2. Чингис хаан ба торгоны зам, худалдаа, эдийн засгийг эрчимжүүлсэн өвийн танхим,
  3. Чингис хаан ба гадаад харилцаа, дипломат ёс горимыг дархалсан өвийн танхим,
  4. Чингис хаан ба цэрэг, стратегийн зарчмыг хэвшүүлсэн өвийн танхим,
  5. Чингис хаан ба хуралдай чуулган, улс гэрийн хэлэлцэн шийдвэрлэх өвийн танхим,
  6. Чингис хаан ба мэдээлэл холбоо, өртөө улааны сүлжээ байгуулсан өвийн танхим,
  7. Чингис хаан ба хууль ёс, шударга элбэрэлт төрийг дээдлэх өвийн танхим,
  8. Чингис хаан ба шинжлэх ухаан, урлахуй ухаан судлахуйн өвийн танхим,
  9. Чингис хаан ба хүйсийн тэгш байдлыг хангах, байгаль эхийг хамгаалах өвийн танхим

IMG_8723-Enhanced-NR _MG_9692 IMG_9066-Enhanced-NR IMG_8980-Enhanced-NR 

IMG_8722-Enhanced-NR