© Ардчилсан нам. 2011-2025
7 өдөр /

Ардчилсан намын бүлэг “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэ


Ардчилсан намын бүлэг “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Хэлэлцээрийг соёрхон баталснаар хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажил ирэх 5 дугаар сараас эхэлж, 22 сарын дотор ашиглалтад оруулах юм. Түүнчлэн, нүүрсний урт хугацааны гэрээ, олборлолт нэмэгдүүлэх гэрээнүүд байгуулж, нүүрсний орлогыг урт хугацаанд тогтвортой байлгах зорилгод хүрч чадна.

Ингэснээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүр тэгш, шударга хүртэх боломж бүрдэнэ. Мөн энэхүү төсөл нь БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх бусад олон томоохон төслийн эхлэл, суурийг тавьж байгаагаараа стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм. 

viber_image_2025-03-24_19-34-30-120