© Ардчилсан нам. 2011-2025
5 өдөр /

Ц.УРТНАСАНГ БОУАӨЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛЛОО


Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын

үүргийг түр орлон гүйцэтгэгчээр сайдын зөвлөх Ц.Уртнасан томилогдон,  үүрэгт ажилдаа орлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Уртнасанд тамгыг нь гардуулан өгч, хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэн ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.

НАМТАР

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нь Өмнөговь аймгийн Хүрмэн суманд төрсөн. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль (1982-1992)-ийг төгсөж, Ерөнхий боловсрол эзэмшсэн. Монгол Улсын Техникийн Их сургуулийн Компьютерын техник, менежментийн сургуулийн Дипломын шатны сургалтын хөтөлбөр (1992-1995)-өөр Дипломын инженерийн зэрэг, Программчлалын инженерийн мэргэжил, бакалаврын шатны сургалтын хөтөлбөр (1992-1997)-өөр Бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг, Мэдээллийн технологийн менежментийн мэргэжил тус тус эзэмшсэн. Удирдлагын академи (2000-2001)-д Удирдахуйн ухааны мастерын зэрэгтэй.

2005-2010 Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга

2010-2012 Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч

2012-2015 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга

2017-2020 Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, намын байгуулалтын газрын дарга

2021-2025 Ардчилсан намын Дэд дарга

2024-2025 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Сайдын зөвлөх зэрэг улс төрийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан.

Мөн тэр бээр Азийн ажиллагсдын нөхөн олговрын форумын Дэд Ерөнхийлөгч, Монгол Улсын Засгийн газрын Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөлийн гишүүн, Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний Бодлогын хорооны гишүүн, Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн, Дотоод сонгуулийн хорооны гишүүн, “Нэн түрүүнд- Хөдөлмөрийн аюулгүй байдал” бага хурлын Удирдах хорооны дарга зэрэг сонгуульт ажлыг гүйцэтгэж ирсэн.