
Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдэж буйтай холбоотойгоор Ардчилсан нам бусад намаа уриалж намын хөтөлбөр, үндсэн дүрмийн төслийн төвийн бүсийн хэлэлцүүлгийг өчигдөр Дархан-Уул аймгаас эхлүүлсэн. Энэхүү хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө анхдагчдын өлгий Булган аймагт Монгол Улсын Төрийн дуулалаар эхэллээ. Эв нэгдлээс институт уриатай, үндэсний, хувь хүний, эдийн засгийн, шударга ёсны, улс төрийн үндсэн таван эрх чөлөөг үнэт зүйлээ болгон тунхаглаж , ардчилсан, эрх чөлөөт, хувийн өмчид суурилсан, хөгжингүй Монгол Улсыг цогцлоохыг алсын хараагаа болгосон тус хэлэлцүүлэгт Ардчилсан намын гишүүн 150 орчим хүн оролцож байна. Ардчилсан намын дүрэм ойролцоогоор 7-10 жил тутамд дөрвөн удаагаа шинэчлэгджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Ардчилсан намын тоглоомын дүрмийн гурван хувьд нь 50-иас дээш хувийн шинэчлэлт орсон гэсэн үг. Тиймээс улс төрийн намын үндсэн дүрэм, намын хөтөлбөр буюу тоглоомын дүрмээ хэлэлцэж буй энэ чухал үед гишүүд дэмжигчид үгээ хэлж, хуульд тусгах саналаа хэлэлцүүлж, үзэл бодлоо илэрхийлж, бодлогын хоёр том намын нэг болохоо тодорхойлж буй нь түүхэн агшин юм. УИХ-ын гишүүн Ө.Шижир, Ч.Лодойсамбуу нар энэхүү хэлэлцүүлгийн үеэр Булган аймагт ажиллаж, гишүүд, дэмжигчдийнхээ санал хүсэлтийг сонслоо.