
Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчилсэн Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үндэсний хэмжээний нээлттэй хэлэлцүүлэг Монгол орон даяар өнөөдөр (2025.05.19) албан ёсоор эхэлсэн.
"Эв нэгдлээс институт" уриан дор орон даяар зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлгийн Төвийн бүсийн хэлэлцүүлэг өнөөдөр Дархан-Уул аймгаас эхэллээ. Энэхүү хэлэлцүүлэгт Ардчилсан намын 200 гаруй гишүүн оролцож байна. Хэлэлцүүлгээр намын нийт гишүүд, дэмжигчид, иргэдийн санал бодлыг тусгаж, намын үзэл баримтлал, зорилго, бодлогын шинэчлэлийг хамтдаа тодорхойлно гэдгээрээ онцлог юм.