© Ардчилсан нам. 2011-2025
2 өдөр /

Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг ёсчлон батламжиллаа


Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус өнөөдрийн (2025.08.31) хуралдаанаар хэлэлцэгдсэн Ардчилсан намын даргыг сонгох сонгуулийн санал хуралтаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг Намын Их хурлын гишүүдэд танилцуулж ёсчлох дэгтэй. Энэ дагуу тус өдөр болсон Ардчилсан намын Их хурлын ээлжит бус хурлын нийт гишүүдийн 99 хувийн саналаар ёсчлон батламжлав.