Ардчилсан нам илүү нээлттэй, цэгцтэй, гишүүн төвтэй нам болон шинэчлэгдэхээр шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал Намын гишүүд дэмжигчид, олон нийтийн дуу хоолой, байр суурийг сонсох, ардчилагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй харилцах төв”-ийг өнөөдөр нээж, 7600-1206 тоот утсанд санал хүсэлтийг авч эхэллээ.
Энэхүү төв нь намын үйл ажиллагааг дан ганц удирдлагын шийдвэрээр бус, гишүүдийн санал санаачилга, оролцоонд тулгуурлан хамтдаа хөгжүүлэх системийн шинэчлэлийн эхлэл юм. Ийм тус төвөөр дамжуулан гишүүдийн оролцоог бодитой нэмэгдүүлж, дотоод ардчиллыг шинэ шатанд гаргах, гишүүдийн байр суурь, дуу хоолойг сонсох, намын бодлогын түвшинд саналыг нь тусгах, шийдвэр гаргалтыг илүү ил тод, нээлттэй болгох зэрэг өндөр ач холбогдолтой.