© Ардчилсан нам. 2011-2026
2 өдөр /

“Democracy passport” сургагч багш бэлтгэх сургалтыг Зориг ардчиллын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа


“Нээлттэй, цэгцтэй АРДЧИЛСАН НАМ” үндэсний аяны нээлт хоёрдугаар сарын 01-нд эхэлнэ. Аяныг угтаж “Democracy passport” сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр /2026.01.30/ Зориг ардчиллын хүрээлэнтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад оролцсон сургагч багш нар Намын Үндсэн дүрэм, шинэчилсэн найруулга болоод Ардчилсан Намын цахим шилжилтийн талаар орон нутгийн намын гишүүдэд сургалт зохион байгуулах юм.
 
Сургалтыг нээж Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлсэн үгэндээ “Ардчилсан Нам нээлттэй, цэгцтэй байх, ил тод болох, гишүүдийн оролцоог бүх түвшинд хангах чиглэлд анхаарна. Ардчилсан Нам засаглахын тулд бидэнд цахим шилжилт маш чухал” гэдгийг онцлов.
Дараа нь Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Амарбаясгалан “Нээлттэй, цэгцтэй АРДЧИЛСАН НАМ” үндэсний аяны талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Намын хөтөлбөр, Үндсэн дүрмийг хуульд нийцүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Одоо бид намын дотоод зохион байгуулалт, бүтцийг Үндсэн дүрэмд нийцүүлэх ажлыг хийж байна. “Нээлттэй, цэгцтэй АРДЧИЛСАН НАМ” үндэсний аяныг нээлтийг хоёрдугаар сарын 01-нд эхлүүлж, гишүүдийн бүртгэлийг цахимаар явуулна.
 
May be an image of text
 
Цахим бүртгэлийн аянд 9 дүүрэг, 21 аймаг, 330 суманд байгаа Ардчилсан Намын 200 мянган гишүүд маань идэвхтэй хамрагдсанаар цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах, саналын эрхтэй гишүүдийн суурь бүртгэл хийгдэнэ. Урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 08-нд Ардчилсан Намын Их хурлыг товлож байгаа. Тэр хүртэлх хугацаанд бүх шатны дотоод сонгуулийг улс орон даяар зохион байгуулахаар ажиллаж байна” хэмээв.
“Нээлттэй, цэгцтэй АРДЧИЛСАН НАМ” үндэсний аяны хүрээнд Ардчилсан Намаас "AN PLUS" аппликэйшнийг ашиглалтад оруулж байгаа бөгөөд гишүүдийн бүртгэлийг цахимаар явуулах юм. Тус аппликейшн нь намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл, намын санхүү, хандив, дэмжлэг, татварын ил тод байдал, гишүүдээс судалгаа авах, санал хүсэл авах зэрэг оролцоог бүрэн дэмжих, ERP датанд суурилсан дотоод удирдлагаар бүрэн хангагдсан талаар УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулга хийв.
 
May be an image of text
 
Дараа нь “Democracy passport” бид юу мэдэх ёстой вэ” сэдвээр УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн зөвлөх М.Чимэддорж сургалт оров. Ардчилсан Намын гишүүдэд “Democracy passport” буюу “Ардчиллын паспорт”-ыг олгох бөгөөд энэхүү “Ардчиллын гэрэгэ”-ээг эзэмшигч нь ардчилсан үзэл санааг түгээн дэлгэрүүлэгч, үнэт зүйлсийг хамгаалагч, ардчиллын элч төлөөлөгч болох юм.
“Нээлттэй, цэгцтэй АРДЧИЛСАН НАМ” үндэсний аяны хүрээнд цахим шилжилт хийж, намын бүх шатны байгууллага хооронд, намын ХЭЕГ болон гишүүдийн хооронд байнгын цахим харилцааны суваг үүсэж, намын үйл ажиллагаа бүх шатанд цэгцрэх боломж бүрдэнэ.
 
May be an image of textMay be an image of one or more people, people studying and textMay be an image of one or more people and textMay be an image of studying and text that says 'E.N :'May be an image of studyingMay be an image of one or more people, people studying and textMay be an image of suit, clarinet and text