© Ардчилсан нам. 2011-2024

Баян-Өлгий

 

Нэр дэвшигчийн овог нэр

Тойргийн дугаар  

1 

Өсерханы Арманбек  

1 

2 

Озат Адалбек 

1 

3 

Авькейгийн   Хундыз 

2 

4 

Мерейханы  Жанибек 

3 

5 

Хахтаны Ахгүл 

4 

6 

Өмирханы Тиянах 

5 

7 

Нухсатын  Ержан 

6 

8 

Дөрбетханы Бахытбек  

7 

9 

Асхаргийн  Айбек 

8 

10 

Шившерны Алтынгүл 

9 

11 

Харигийн Нурханат  

10 

12 

Ханжарбайны Мырзабек 

10 

13 

Камесханы Ерген 

11 

14 

Мешелийн Ибрай 

11 

15 

Торгайгийн Худайберген 

12 

16 

Семейбайны Айсара 

12 

17 

Айколбайгийн Арыстан 

13 

18 

Калабирын Серик 

14 

19 

Бугыбайн Бекболат 

15 

20 

Зангарын Жансери 

15 

21 

Алданышын Бегарыс 

16 

22 

Акимийн Гүлмайра 

16 

23 

Төлеубайн Серикжан 

17 

24 

Хабылын Мүпти 

18 

25 

Тайрангийн Жанболат 

18 

26 

Ахайн Жанбота 

19 

27 

Шохтыхын Нурболат 

20 

28 

Абайн  Азина 

20 

29 

Кагибатын Бахытжан 

21 

30 

Есентайгийн Зангар 

22 

31 

Хадысын Батырбек 

23 

32 

Женисбекийн Акран 

24 

33 

Абдолдагийн Еркегүл 

25 

34 

Акерияийн Еркин 

26 

35 

Балжиннямын Энхболд 

27 

36 

Санатын Нурбек 

28 

37 

Бейсены Маралдым 

29 

38 

Хабайгийн Өмирбек 

30 

39 

Муратын Серик 

31 

40 

Умитханы Хайратбек 

32 

41 

Каримханы Женисбек 

33 

 


 

 

 

2024 ОНЫ АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ДЭВШҮҮЛЖ БУЙ

МӨРИЙН ХӨТӨЛБӨР

 

АГУУЛГА 

НЭГ. ИРГЭНД ЭЭЛТЭЙ ЗАСАГЛАЛ 

1.1. Төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах шалгуур, шаардлагыг тодорхой болгож, нам дагасан томилгооноос салгана. 

1.2. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшил, иргэний оролцоот үнэлгээ, хариуцлагын тогтолцоог нэвтрүүлнэ. 

Төрийн байгууллага, нийгэм, эдийн засаг, соёлын хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, бүх түвшинд жендэрийн бодлого хэрэгжүүлнэ. 

1.3. Төрийн бүх шатны үйлчилгээг цахимжуулж, иргэдтэй ээлтэй, хүртээмжтэй болгоно. 

1.4. Бүх шатны төрийн албан хаагчдыг эрхэлдэг ажлынхаа чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, ажлын байрандаа хөгжүүлэх боломж бүрдүүлж, жил бүр сургалтад хамруулна. 

1.5. Мэргэшсэн нийтийн алба, иргэний оролцоот үнэлгээ, хариуцлагын тогтолцоо бүхий нийтийн үйлчилгээг бэхжүүлж, салбарын мэргэшсэн ажилтнуудыг улс төрөөс ангид, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлнэ. 

1.6. Төрийн албаны сонгон шалгаруулалтад, томилгоонд хөндөлөнгийн хяналт, оролцоог нэмэгдүүлж, нэр дэвшүүлэх, томилоход зөвхөн мэдлэг боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, ажлын туршлага, шатлан дэвших (мерит) зарчим баримтлана. 

1.7. Төрийн алба дахь хүнд суртлыг арилгах ажлыг бүх шатанд зохион байгуулж, үр дүнг ард иргэдэд байнга тайлагнаж байна. 

1.8. Төрийн албан хаагчдад ажлын байрны болон улс төрийн дарамт, ялгаварлан гадуурхалтаас ангид ажиллахнөхцөл бололцоогоор хангана.  

1.9. Монгол Улсын харъяатад буцаж орж чадахгүй байгаа иргэдийн асуудлыг зохих хууль,журмын дагуу шийдвэрлүүлэхэд онцгой анхаарна. 

1.10. Төрийн тусгай чиг үүрэг бүхий онцгой байдлын алба, хил хамгаалах алба, батлан хамгаалах алба, хэв журам сахиулах алба, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны  албан хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгаа болон материаллаг бааз бүрдүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана.  

 

ХОЁР. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ 

2.1. Ноос боловсруулах үйлдвэрийг сэргээж, ноосон эдлэл, бүтээгдэхүүн (ноосон бордоо,барилгын дулаалга материал, хувцас, г.м) экспортлох асуудалд онцгой анхаарч бодлогоор дэмжинэ. 

2.2. “Хариуцлагатай, чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

2.3. Мах, махан бүтээгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, олон улсын стандартад нийцсэн “Монгол мах” брэнд бий болгон хөгжүүлнэ. 

2.4. Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Хамгийн түрүүнд малын гаралтай түүхий эдийг боловсруулах, арьс ширний боловсруулах үйлдвэр барьж ашиглалтанд оруулна. 

2.5. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, иргэдийг хүнсний нарийн ногоогоор хангах боломжийг нэмэгдүүлнэ.  

2.6. “Хариуцлагатай, чинээлэг малчин” хөтөлбөрийг сум, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ. 

2.7. Мах, махан бүтэгдэхүүний гадаад зах зээлийг тэлж, олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүн гаргахад дэмжлэг үзүүлнэ.  

2.8. Малын дайвар бүтэгдээхүүнийгболовсруулж, бэлэн бүтэгдээхүүн үйдвэрлэх санаачлагыг дэмжиж ажиллана. 

2.10. Усалгаатай тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байгальд ээлтэй техник технологи нэвтрүүлэх замаар ус, эрчим хүчний хэмнэлттэй болгож нэгж талбайгаас авахургацын хэмжээг дээшлүүлнэ. 

2.11. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд мод, жимс тариалах хөдөлгөөн өрнүүлж, бүх талаар дэмжиж ажиллана. 

 

ГУРАВ. ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН 

3.2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шинэ менежмент, сайн туршлага, орчин үеийн шинжлэх ухааны ололтууд, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах цогц арга хэмжээ авна. 

3.4. Эх, хүүхдийн эрүүл мэнд, эндэгдэлд нөлөөлж буй суурь шалтгааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлж, шалтгаан нөхцөлийг арилгах цогц төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх замаар эх, хүүхдийн эндэгдлийг улсын дундажаас бага түвшинд хүргэнэ. 

3.5. Аймгийн Нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудыг орчин үеийн стандартын шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, дэвшилтэт технологи, менежментийг судлан нэвтрүүлэх замаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргана. 

3.6. Яаралтай түргэн тусламжийн үйлчилгээний зохион байгуулалтыг шинэчилж, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлын хангана.  

3.7. Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлнэ. 

3.8. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад, дотоодод туршлага судлуулах, сургалтад хамруулан чадавхжуулж, нарийн мэргэжлийн эмч нарын хангамжийг сайжруулна. 

3.9. Орон нутагт хийгдэх оношилгоо, эмчилгээнд алсын зайны технологи ашиглан цахим эрт илрүүлэг, эргэн дуудах тогтолцоог бүрдүүлнэ. 

3.10. Сум дундын эмнэлэг, сум тосгоны эрүүл мэндийн төвүүд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдийг түргэн тусламжийн автомашин болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангана. 

3.11. Хүн амын нягтрал, суурьшлын бүсийг харгалзан шинээр эмнэлэг барих ажлыг дэмжинэ. 

3.12. Сумын багийн эмч нарын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж, шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр хангана. 

3.13. Эрүүл мэндийн салбар дахь хүнд сурталыг арилгаж, иргэдэд тэгш, шуурхай, чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлнэ. 

3.14. Аймгийн эрүүл мэндийн салбарыг ил тод, сайн засаглалтай, эмч, мэргэжилтнүүд, ажилтнуудыг гүйцэтгэлээр урамшуулдаг системд шилжүүлнэ. 

3.15. Эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтныг сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг   ил тод, нээлттэй, иргэдийн оролцоотой шийдвэрлэнэ. 

3.16. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрах, сэргээн засах, эмчлэх төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. 

3.17. Аймгийн хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөл, тэдгээрийн тархалт, үүнээс улбаалсан нас баралтыг бууруулна. 

3.18. Иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг оношилгоонд  хамруулахад чанарын өөрчлөлт гаргана. 

3.19. Халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах, илрүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг эрчимжүүлнэ. 

3.20. Хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээнд чанарын өөрчлөлт гаргаж,  нас баралтыг бууруулна. 

3.21.  Хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог өрх гэрийн түвшинд тогтмол хийнэ. 

3.22. Аймгийн төвийн агаар, хөрснийшинжилгээгмэргэжлийн байгууллагаар хийлгэж бохирдлын түвшинг тогтооно. 

3.23. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын багийг сар бүр нэг суманд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо зохион байгуулах ажлыг хэрэгжүүлнэ. 

3.29. Бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж, эрүүл аж төрөх дадал хэвшүүлнэ. 

3.30. Аймгийн төвийн айл өрхийн ундны усны хангамжийг сайжруулах, ундны усны хатуулаг, бохирдлыг жил бүр бууруулах арга хэмжээ авна. 

 

ДӨРӨВ. ТЭГШ БОЛОВСРОЛ 

4.1. Хүүхэд, залуучуудын авьяас, чадварыг нээн илрүүлэх, чөлөөт  цагийг үр дүнтэй өнгөрүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 

4.2. "Эх хэлээ эрхэмлэе" хөтөлбөр /монгол, казах, тува/ хэрэгжүүлнэ. 

4.3. Сургуулийн өмнөх боловсролд нийт хүүхдийн 96 хувийг хамруулж, удирдлагын арга барил, үйлчилгээний чанарыг сайжруулан, хүүхдийн авьяасыг илрүүлэн хөгжүүлнэ. 

4.4. Боловсролын байгууллагын удирдлага, багш нарыг хөгжүүлэн, мэдлэг боловсролыг дээшлүүлж, чадварлаг боловсон хүчнээр хангана. 

4.5. Хөдөө сум, багийн сургуулиудын хүчин чадал, хангамжийг нэмэгдүүлэх замаар суралцагчдад чанартай боловсролыг тэгш, хүртээмжтэй олгох боломжийг бүрдүүлнэ. 

4.6. Тусгай хэрэгцээт хүүхдийн сургууль, цэцэрлэгт сурах, хөгжих боломжийг бүрдүүлнэ. 

4.7. Сум, багийн сургуулиудад тусгай хэрэгцээт боловсролыг үе шаттай  хэрэгжүүлэх, тэгш хамруулах, ээлтэй орчин бүрдүүлэх цогц үйл ажиллагааг зохион байгуулна. 

4.8. Бичиг үсэггүй насанд хүрэгсдийн тоог багасгаж, сургууль завсардсан хүүхдүүдийг дүйцсэн хөтөлбөрийн сургалтад тэгш хамруулан сургана. 

4.9. Нийгмийн эрүүл мэндийн боловсрол, бүх нийтийн эрх зүйн боловсрол, Санхүүгийн боловсрол, Тогтвортой хөгжлийн боловсрол зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. 

4.10. Авьяаслаг хүүхдийг дэмжих сан байгуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 

4.11. Хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжинэ. 

4.12. Боловсролын байгууллагын удирдлага, багш нарыг хөгжүүлж, мэдлэг боловсролыг нь дээшлүүлж, чадварлаг боловсон хүчнээр хангана. 

4.13. Боловсролын байгууллагын багш, ажилчдын үйл ажиллагаанд мониторинг хийж, багш нарын ажлыг дүгнэх, урамшуулах шинэлэг арга, шинэ системийг нэвтрүүлнэ. 

4.14. Сургалтын үйл ажиллагаа, үр дүнд хөндлөнгийн хяналт тавьдаг тогтолцоо бүрдүүлнэ. 

4.15. Багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангаж, мэргэжил дээшлүүлэх, гадаад дотоодын сургалт, үйл ажиллагаанд хамруулна. 

4.16. "Багшийн хөгжил-Сургалтын чанар" хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

4.17. "Чадварлаг багш" арга хэмжээг хэрэгжүүлж, багшийн үнэлэмж, бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлнэ. 

4.18. Сургуулийн захирал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулах, томилох үйл ажиллагааг нээлттэй, ил тод, иргэдийн оролцоотой зохион байгуулна. 

4.19. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгаж, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыгмэдлэг чадвар, ажлын гүйцэтгэлийн чанар, туршлага, ёс зүйг нь үндэслэн сонгон шалгаруулна. 

4.20. Болвсролын салбарын авилгал, хээл хахуулийг таслан зогсооно. 

4.21. Багш нарын мэдлэгийг сайжруулах, сургалтын чанартай уялдуулан урамшуулал олгох арга хэмжээ авна. 

4.22. Боловсролын байгуллагын үйлчилгээний орчин, нөхцөл, менежмент, багш нарын мэргэжлийн ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэх замаар сурагчдын сурлагын амжилтыг улсын дундаж түвшинд хүргэнэ. 

4.23. Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагын арга барилыг шинэчилж, сургалтын чанарыг ахиулах цогц арга хэмжээ авна. 

4.24. Сургалтын чанарын үнэлгээний шинэ тогтолцоог нэвтрүүлэн ЭЕШ-ын дүнгээр улсын хэмжээнд эзлэх байрыг жил болгон урагшлуулна. 

4.25. Монгол хэлний сургалтын чанарыг сайжруулах хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. 

4.26. Хос хэлний сургалттай ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг нэмэлт сурах бичиг, гарын авлага, толь бичгээр хангана. 

4.27. Хос хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудад зориулсан сурах бичгүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сурах бичгийн агуулгад нь үндэстний цөөнхийн соёлын онцлогийг тусгах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэнэ.  

4.28. Хос хэлний сургалтын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шалгарсанарга зүйгсудалж, нутагшуулна. 

4.29. Нүхэн жорлонтой бүх сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгоно. 

4.30. Улсын болоод олон улсын түвшинд зохион байгуулагдаж буй олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож амжилт үзүүлсэн сурагчдад урамшуулал олгох сан байгуулна. 

4.31. «Ном», «Авьяас» хөтөлбөрийг сэргээн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулана. 

4.32. «Цахим сургууль» хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэн ажиллана.  

4.33. Монгол-Казах, Казах-Монгол хэлний толь бичгийг цахимд оруулах арга хэмжээ авч ажиллана. 

4.34. Сургалтын хөтөлбөрт орсон Монголын шилдэг зохиолчдын бүтээлийг хос хэлээр хэвлүүлэн хүүхдүүдийн хүртээл болгох. 

4.35. Хос хэлний сургалтын хөтөлбөрийг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж батлуулах. 

4.36. Нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүүхэд бүрд компьютер” хөтөлбөр хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ.  

4.37. Сургууль цэцэрлэгийн удирдлагыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус байх нөхцөлийг бүрдүүлж, удирдах албан тушаалтныг чөлөөлөх, томилох асуудалд аймгийн иргэдийн төлөөллөөс бүрдсэн “Боловсролын зөвлөл”-ийн саналыг харгалздаг байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.  

4.38. Багш, суралцагчдын хөгжлийг дэмжих сургалтын цахим лаборатори, видео хичээл, е-сурах бичиг, онлайн сургалт, виртуал орчин бүхий сургалтын нээлттэй тогтолцоог дэмжинэ. 

4.39. Бүх насны иргэд, нийгмийн салбар бүрийг хамарсан насан туршийн боловсролын бодлогоор дэмжинэ.  

 

ТАВ. БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ 

5.1. Өлгий-Өскемен-Астана чиглэлийн иргэний агаарын тээврийн нислэгийн үйлчилгээг хэрэгжүүлнэ. 

5.2. Тээвэр зуучлалын бодлого боловсруулж, шинэчлэл хийнэ. 

5.3. Нэн шаардлагатай алслагдсан багуудад үүрэн холбооны үйлчилгээг нэвтрүүлнэ. 

5.4. Аймгийн төвийн багуудын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээ (цэвэр, бохир ус, халаалт)-нд холбох асуудлыг шийдвэрлэнэ. 

5.5. Зарим голуудад гүүр барих асуудлыг судлан шийдвэрлэнэ. 

5.7. Зарим сумдын зам, гүүрийг шинэчлэн барьж ашиглалтад оруулна.  

5.8. Аймгийн төвд дулааны хоёр дахь эх үүсвэр барих асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. 

 5.9. Аймгийн төвд шинээр хар зам тавих, өргөтгөх, шаардлагатай гудамжуудад гэрэлтүүлэг хийж тохижуулна. Аймгийн төвийн багуудад болон орон сууцнуудын гадна талд ахмадууд салхилах, хүүхдүүд тоглох тоглоомын талбайг бий болгоно.  

5.10. Аймгийн төвийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, гэр хорооллуудыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлнэ. 

5.11. Цагааннуур боомтыг 24 цагийн ажиллагаатай болох чиглэлээр дээд шатны байгулулагуудтай хамтран ажиллана. 

5.12. “Гудамж” төслийг хэрэгжүүлж, дэд бүтцийг цогц байдлаар хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ. 

5.13. Аймаг, сумдын төвийн иргэдийг ипотекийн зээлд хамруулах хүрээг өргөтгөж, орон сууцаар хангах асуудлыг дэмжинэ. 

5.14. Аймаг, сумдын төвийн гэр хорооллын айл өрхийн ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуй, ариун цэврийн талаас аюулгүй байх зарчмаар тохижуулан барих төсөл хэрэгжүүлнэ. 

5.15. Залуу гэр бүл, өндөр настан, хөгжлийн бэрхшэлтэй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах ажлыг бодлогоор дэмжинэ. 

5.16. Сумдын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд парк шинэчлэл хийнэ. 

5.17. Өлгий хотын захын айл өрхүүдийг инженерийн шугам сүлжээнд шат дараалан холбох ажлыг зохион байгуулана.  

5.18. Зарим сумдын айл өрхүүдийг төвлөрсөн дулааны шугамд холбох ажлыг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ.  

5.19. Нисэх буудлыг өргөтгөх, олон улсын стандартад нийцүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулана. 

5.20. Аймгийн төвийн зорчигч тээврийн төвийг өргөтгөж, шинэчлэх ажлыг зохион байгуулана.  

5.21. Аймаг, сумын төвийн захынайл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ. 

5.22. Зарим сумдын багуудад цахилгааны шугам татах ажлыг шат дараатай зохион байгуулна.  

5.23. Өлгий сумын багуудыг дахин төлөвлөлтөд оруулан дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, орон сууцны хангамжийг нэмэгдүүлснээр иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдүүлнэ.  

 

 

ЗУРГАА. НИЙГМИЙН ХАМГААЛАЛ 

6.1. Зорилтод бүлгүүдэд чиглэсэн нийгмийн халамжийн бодлогыг хэрэгжүүлнэ.Нийгмийн халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлж чанар хүртээмжийг сайжруулна. 

6.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн халамжийн үйл ажиллагаагөргөжүүлж бүх талаар зөвлөгөө өгч дэмжин ажиллана. 

6.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх боломж нөхцөлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэргэжил олгох түр сургалтад хамруулан ажлын байртай болоход дэмжлэг үзүүлнэ. 

6.4. Хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлнэ.Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллана. 

6.5. Орон нутгийн онцлогт тохирсон ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. 

6.6. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн хүн амын амьдралын нийгмийн баталгааг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амралт, сувилал, орон сууцны нөхцөлийг сайжруулах хөтөлбөрт хамруулна. 

6.7. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тогтмол орлого олох боломжийг бүрдүүлнэ. 

6.8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд зориулсан сэргээн засах, хөгжлийн цогцолбор төвүүдийг нийслэл, орон нутагт байгуулна. 

6.9. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг нэмэгдүүлсэн үйлчилгээнд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлдэг болно. 

6.10. Ахмад настанд зориулсан бүсчилсэн сэргээн засах, эмчилгээ, сувилгааны цогцолбор төвийг сэргээж, хувийн хэвшилтэй хамтран ажиллана. 

6.11. Аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа Ахмадын ордон орон нутгийн төсвөөс нэмэлт санхүүжилт олгож, үйл ажиллагааг дэмжиж ажиллана. 

6.12. Төрийн албанд олон жил ажиллаж тэтгэвэрт гарсан мэргэжилтнүүдийг төрийн байгууллагуудад зөвлөн туслагчаар ажиллуулах бодлого баримтлана.  

6.13. Орон нутагт ажиллаж буй залуучуудыг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

6.14. Залуучуудын хөгжлийн “Сommunity center” байгуулж, чөлөөт цагаа өнгөрөөх, хамтдаа хөгжих, суралцах орчныг бүрдүүлнэ. 

6.15. Хүүхэд, залуучуудад зориулсан чийрэгжүүлэх төв, усан сан бүхий тө байгуулна. 

6.16. Хүүхэд харах үйлчилгээг хөгжүүлэх, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. 

6.17. Өрх толгойлсон эх, эцэгт хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор эргэн төлөгдөх нөхцөл бүхий тэтгэлэг олгох тогтолцоо, богиносгосон ажлын цагийн хуваарийг мөрдөх боломжийг бүрдүүлнэ. 

6.18.  Гэр бүлийн гишүүн бүрд гэр бүлийн боловсрол олгох “Гэр бүл” боловсролын хөтөлбөрийг орон нутгийн онцлогт тохируулан боловсруулан хэрэгжүүлнэ. 

 

ДОЛОО. ӨЛГИЙН ХӨГЖИЛ 

7.1. Өлгий сумын төвийн автозамын ус зайлуулах асуудлыг шийдвэрлэх, тохижуулах. 

7.2 Өлгий сумын төвийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгох, засварлах, шинэчлэх ажлыг хэрэгжүүлнэ. 

7.3. Явган хүний замын аюулгүй байдлыг хангуулах, стандарт шаардлагад нийцүүлэн шинээр бариулах, нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлнэ. 

7.4. Өлгий сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг шинээр боловсруулан хийлгэх. 

7.5. Өлгий сумыг үеэрээс хамгаалах далан барих ажлыг үргэлжлүүлэн хийлгүүлж дуусгах, ус зайлуулах хоолой барих. 

7.6. Гэр хорооллын айл өрхүүдийг Цахилгаан ашиглалтын шөнийн ухаалаг тоолуурыг нэвтрүүлнэ. 

7.7. Өлгий сумын багуудад цэвэр усны шугам шинээр татаж, айл, өрх, иргэдийн цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг бүрэн хэрэгжүүлнэ. 

7.8. Цэвэр усны шугамтай багуудад цэвэр усны шугамыг ашиглаж ухаалаг ус түгээх цэгтэй болгох асуудлыг шийдвэрлэнэ. 

7.9. Өлгий сумын камержуулалтын тоог нэмэгдүүлж, хяналтын нэгдсэн системд холбоно. 

7.10. Өлгий хотын гол гудамж, талбай замын дагуу байрлаж буй барилга байгууламжийн гадна засал, өнгөний нэгдсэн шийдлийг хэрэгжүүлэх, тохижуулна. 

7.11. Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр бариулж ашиглалтанд оруулна. 

7.12. Өлгий хотын төвд усан бассейн барих ажлыг хэрэгжүүлнэ. 

7.13. Хүүхэд залуучуудын паркийн үйл ажиллагааны менежментийг сайжруулж, аюулгүй тоглоомын тоог олшруулж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлнэ. 

7.14. Унадаг дугуй, гүйлтийн, явган хүний зам барьж ашиглалтанд оруулах ажлыг хэрэгжүүлнэ. 

7.15. Хотын шинээр баригдаж буй цэвэрлэх  байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэл, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллана. 

7.16. Өлгий сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байгаа ховд голын эрэг дэх засмал замыг голын эргийг даруулж 5-р багаас гүүр хүртэл мөн 1-р багийн голын эрэг дагуу засмал зам, дугуйн болон явган хүний зам барих асуудлыг шийдвэрлэнэ. 

7.17. Өлгийн сумын зарим багуудаддулааны шугам татах ажлыг шат дараалан зохион байгуулна. 

7.18. Орон сууцны барилгуудын засвар үйлчилгээг цогцоор нь шийдэж, автомашины зогсоол, явган хүний зам, хүүхдийн тоглоом, талбайг тохижуулна. 

7.19. Өлгий хотын дахин төлөвлөлтийг шинээр хийж хэрэгжүүлнэ. 

7.20. Баг болгоны онцлогийг харгалзанорон сууц, тохилог аминысууц барихад шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийднэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.  

 

НАЙМ. БИЗНЕС, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ 

8.1. Аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилтуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан шийдвэрлэнэ. 

8.2. Өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулана.  

8.3. Цагаар ажиллах, гэрээр ажиллах, зайнаас ажиллуулах, сүлжээний маркетинг бүхий бараа, үйлчилгээний борлуулалт хийх зэрэг хөдөлмөр эрхлэлтийн олон хэлбэрийг дэмжих замаар эмэгтэйчүүд, оюутан, залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. 

8.4. Бизнес эрхлэгчдэд учирч буй саад бэрхшээлийг хуулийн хүрээнд арилгаж, “Бизнесийн таатай орчин бүхий аймаг” болно. 

8.5. Бизнесийг дэмжих хүрээнд дэвшүүлсэн зорилтуудыг улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сан, гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл, тусламж зэрэг санхүүгийн олон талт эх үүсвэрийг ашиглах замаар хэрэгжүүлнэ. 

8.6. Ядуурлыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар ядуурлыг аймаг, улсын дундажтүвшинээс бууруулна. 

8.7.Импортыг орлох, экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөл хөтөлбөрхэрэгжүүлнэ. 

8.8. Аймгийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өргөжүүлж, шинэ ажлын байр бий болгох бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. 

8.9.Малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийг үргэлжлүүлж, Хоршоо хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын хөнгөлөлттэй зээлийн үр өгөөжийг сайжруулна. 

8.10. Залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх арга хэмжээг өргөжүүлж, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжилтэй ажилчин бэлтгэх ажлын чанар, хүртээмжийг сайжруулна. 

8.11. Жижиг дунд, үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл,бичил бизнес эрхлэгчдийг бага хүүтэй зээлд хамруулах нөхцөл бүрдүүлнэ. 

8.12. Үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг дэмжиж, кластраар хоршин ажиллаж буй ЖДҮ-ийн тоог нэмэгдүүлнэ.  

 

 

 

ЕС. УУЛ УУРХАЙ, ҮЙЛДВЭРЛЭЛ 

9.1. Аймгийн байгаль орчны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалахад хамтын менежмент, ногоон хөгжлийн хөтөлбөр боловсруулж, үйлдвэрлэл, үйлчилгээ, иргэдийн ахуй амьдралд ногоон хөгжлийн хөшүүргийг нэвтрүүлж эхэлнэ. 

9.2. Хотын төвд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний газруудыг цэвэр, бохир усны нэгдсэн шугамд холбох арга хэмжээ авна. 

9.3. Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газар (Монгол Улс), “Сайлюгем” үндэсний парк (ОХУ)-ийг түшиглэн хил дамнасан тусгай хамгаалалттай газар байгуулна. 

9.4. Ногооннуур сумын Ачит нуурыг улсын, Буянт сумын Эзэрлэг нуруу, Бугат сумын Хатуугийн эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авна. 

9.5. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд мод, жимс тариалах хөдөлгөөн өрнүүлж, бүх талаар дэмжиж ажиллана. 

9.6. Нүүрсний уурхайг түшиглэн шахмал түлшний үйлдвэрлэл байгуулж ажиллана.  

9.7. Хөдөө аж ахуйн салбарыг түшиглэн аймгийн эдийн засагт үр нөлөө үзүүлэх үйлдвэрийн тоог нэмэгдүүлнэ.  

9.8. Жижиг, дунд үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлнэ.  

9.9. Өрсөлдөх чадвартай бренд бүтэгдэхүүн, үйлдвэрлэлийг хөгжүүлж хөрөнгө оруулалтыг таатай бүрдүүлнэ.  

 

 

АРАВ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖИЛ 

10.1. Монгол Алтайн нурууны байгалийн цогцолборт газрыг Дэлхийн өвийн жагсаалтанд оруулна. 

10.2. Ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ. 

10.3. Ан амьтны нөөцийг тогтоох, ашиглалтыг зохицуулах, нөхөн сэргээх арга хэмжээ авч, ан амьтны нөөц эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөө хэрэгжүүлнэ. 

10.4. Хотын төвд байрлалтай үйлдвэр, үйлчилгээний газруудыг төвлөрсөн халаалт, цэвэр, бохир усны нэгдсэн шугамд холбох арга хэмжээ авна. 

10.5. Хог ангилан ялгах, боловсруулах жижиг дунд үйлдвэр байгуулахад дэмжлэг үзүүлнэ. 

10.6. Бүх сумдад хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэн байгуулна. 

10.7. Хог хаягдлын төвлөрсөн цэгийн нөхцөлийг сайжруулж, ландфилийн аргаар тухайн талбайг үе шаттайгаар, хэсэгчилсэн нөхөн сэргээлт хийнэ.  

10.8. Нэгдсэн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлж, хуучин хогийн цэгийг аюулгүй болгон хаах арга хэмжээ авна. 

10.9. Томоохон голуудын дагуу шинээр усны харуул бий болгох асуудлыг шийдвэрлүүлнэ. 

10.10. Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хаях үйл ажиллагаанд шинэ менежмент хэрэгжүүлэн ажиллана.  

10.11. Аймгийн төвийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.  

10.12. Нам даралтын зуухны тоог цөөрүүлэх арга хэмжээг үе шаттай зохион байгуулна. 

10.13. Мод тарих үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг эрчимжүүлж, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүрдхэрэгжүүлэн ажиллана.  

 

 

АРВАН НЭГ. БАРУУН БҮСИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВ 

11.1. Аялал жуулчлалын үндсэн маршрутыг шинэчлэн тогтоож, маршрутын дагуу зам, мэдээлэл, харилцаа холбоо, тур оператор, жуулчны бааз байгуулах асуудлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэнэ. 

 11.2. Аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг бүх талаар дэмжиж, хамтран ажиллана. 

11.3. Аймгийн төвд орчин үеийн стандартын шаардлага хангасан зочид буудал, үйлчилгээний цогцолборыг хөгжүүлэх талаарх аж ахуйн нэгж, иргэдийн санаачилгыг дэмжинэ. 

11.4. Хөрш зэргэлдээ БНХАУ-ын болон ОХУ-ын хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

11.5. Алтай Таван Богд уул, Даян, Хотон, Хурган, Толбо, Чихэртэй зэрэг нуур орчимд орчин үеийн шаардлага хангасан жуулчны бааз барьж байгуулахыг дэмжинэ. 

11.6.  Аймгийн онцлог шинж чанарыг илэрхийлсэн бэлэг, дурсгалын бренд бүтээгдэхүүний үйлдвэрлэх компани, иргэдийн санаачлагыгдэмжинэ. 

11.7. Аймгийн төвийн Ховд голын орчимд хүүхэд, залуучуудын амралт, зугаалга, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх таатай орчин бүрдүүлэн тохижуулна. 

11.8. Олон улсын болон бүсийн чанартай урлаг, спортын болон эвент арга хэмжээг уламжлал болгон санаачлан зохион байгуулна. 

11.9. Аймгийн төвд Аялал жуулчлалын мэдээллийн нэгдсэн төв байгуулна. 

11.10. Гадаад, дотоодын жуулчид ихээр аяладаг кластруудад орчин үеийн шаардлага хангасан нүхэн жорлон, хог хаягдлыг цэг байгуулж, хог хаягдлыг байнга устгаж байх механизмыг бий болгож, эко орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.  

 

АРВАН ХОЁР. СПОРТ, СОЁЛ, УРЛАГ 

12.1. Биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгон хөгжүүлж, нийтийн биеийн тамир  спортыг хүн бүрийн өдөр тутмын хэвшил болгон төлөвшүүлнэ. 

12.2. Аймгаас олимп, тив, дэлхий, олон улс, улсын аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчин, улсын цол, зэрэг хүртсэн дасгалжуулагч, шүүгчдийг шагнаж урамшуулах журам тогтоож хэрэгжүүлнэ. 

12.3. Аймгийн тэргүүлэх чиглэлийн спортын төрлүүдээр 4-өөс доошгүй олон улсын тэмцээн, 5-аас доошгүй улсын болон бүсийн чанартай тэмцээнийг зохион байгуулна. 

12.4. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх, тэдний  бие мах бодийн хөгжлийг нь дэмжих зорилгоор усан бассейн барьж байгуулна. 

12.5. Биеийн тамирыг бүх нийтийн үйлс болгон дэлгэрүүлэх бүх санаачлагыг дэмжинэ. 

12.6. Соёл, урлагийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, давтан сургах асуудлыг тусгай хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлнэ. 

12.7. Үндэсний гар урлал, дурсгалт зүйлс үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллана. 

12.8. Аймгийн Хөгжимт драмын театрыг хөгжүүлэх бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. 

 12.9. Аймгийн Төв номын сан болон сумдын номын сангуудын номын фондыг баяжуулж, цахим номын сангийн технологийг нэвтрүүлнэ. 

12.10. Олон улсын, улсын, аймгийн чанартай урлаг, соёлын наадам, уралдаан, тэмцээнүүдэд  оролцогчдыг бүх талаар дэмжиж ажиллана. 

12.11. Үндэсний хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчдийг дэмжиж ажиллана. 

12.12. Шаардлагатай сумдын соёлын төвийг шинээр барих, өргөжүүлэх арга хэмжээг авна. 

12.13.Соёлын өв тээгчид, соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, хадгалах, судлах зорилгоор нэгдсэн цахим мэдээллийн сан бий болгож эдийн засгийн болон шинжлэх ухааны эргэлтэд оруулна. 

12.14. Стадионыг дахин төлөвлөж, хөл бөмбөгийн талбай байгуулах 

12.15. Соёл ба эмэгтэйчүүд чуулганыг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулана. 

12.16. Соёлын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын стандартыг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ. 

 

АРВАН ГУРАВ. ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГАА 

13.1. “Алтай - бидний хамтын гэр” олон улсын хөтөлбөрийн хүрээнд хөрш зэргэлдээ орнуудын аж ахуйн нэгж, иргэд, бизнес эрхлэгчдийн хамтын санаачлагыг идэвхжүүлнэ.   

13.2. Хил залгаа, хөрш орнуудтай аялал жуулчлал хөгжүүлэх, байгаль хамгаалах, байгалийн хий, мод, модон материал нийлүүлэх, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, малын үүлдэр угсааг сайжруулах асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлүүлэн, эрх зүйн орчинг бүрдүүлнэ.  

13.3. Баян-Өлгий аймгийн казах, урианхай, дөрвөд, тува угсаатны уламжлал, соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх талаар тусгай хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.      

13.4. Түүх, соёлын хөдлөх болон үл хөдлөх дурсгалт зүйлсийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, хадгалалт, хамгаалалтыг сайжруулна. 

13.5. Хил залгаа, хөрш орнуудтай хамтарсан үзэсгэлэн яармаг худалдааг жил бүр зохион байгуулана. 

13.6. Боловсролын сургууль төгсөгчдөөс илгээн суралцуулж, ирээдүйн хүний нөөцийг бэлтгэх бодлого хэрэгжүүлнэ. 

13.7. Төрийн албан хаагчдыг гадаадын их, дээд сургуулиуд болон ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад мэргэшил дээшлүүлэх, давтан сургах, туршлага судлах боломжоор хангах ажлыг тогтмол зохион байгуулна. 

13.8. Аймгийн нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ, ОХУ-ыг холбосон хоёр хөршийн хооронд Баян-Өлгий транзит тээвэр хийх боломжийг бүрдүүлнэ. 

13.9. ОХУ, Хятад, Казахстан зэрэг улсуудын хөрөнгө оруулалтыг татахад таатай орчин бүрдүүлэн хамтарсан үйлдвэр байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ. 

13.10. Цэнгэл сумын Тува сургуулийн хөгжлийг дэмжих, багш нарын мэргэжлийгдээшлүүлэх,дадлагажуулах, тыва хэл, соёлыг хөгжүүлэх чиглэлээр ОХУ-ын Тува улстай хамтарч ажиллана. 

13.11. Улаан уулын боомтыг өргөтгөж, олон улсын чанартай болгох асуудлыг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлнэ. 

13.12. Гадаад харилцааг өргөжүүлж, БНХАУ, БНСУ, БНТУ, Тайвань, Казахстан, ОХУ зэрэг гадаад орнуудад эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ. 

 

 

 

 

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ