© Ардчилсан нам. 2011-2024
2021/05/11 / Үйл явдал

Э.БИЛГҮҮН: С.ЭРДЭНЭ ХУУЛЬ БУС ТАМГА АШИГЛАН ЗАЛИЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА


УБЕГ-ын байцаагч Д.Чинтулга 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж иргэн С.Эрдэнэд Ардчилсан намын нэртэй тамга шинээр олгох утга бүхий дүгнэлт гаргасан, түүнд үндэслэн тус газраас тамга, тэмдгийн 9020120477 тоот хяналтын дугаар олгосон байдаг. Эдгээр шийдвэрүүд нь илт хууль бус тул болох тул энэ оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн. Уг шийдвэр одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа.
Гэтэл өнгөрсөн гурван сарын хугацаанд С.Эрдэнэ нь хууль бус тамга, тэмдэгээ ашиглан залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулж СЕХ зэрэг төрийн бхайгууллагуудад бичиг баримт гаргаж өгч буй нь залилангийн шинжтэй эрүүгийн гэмт хэрэг болох тул Цагдаагийн байгууллагад өгч шалгуулах шаардлагатай гэж хууль, өмгөөлөгч Э.Билгүүн мэдээллээ.
Мөн шаардлагатай бол шүүхээс захирамж гаргуулж тамга, тэмдгийг хураах шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа явуулах ч нөхцөл үүсч болох юм.