“Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт албан ёсоор эхэллээ
Ардчилсан намын дарга
Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн
Цэвэгдоржийн Туваан, ҮБХ-ны гишүүн
Сүхбаатарын Эрдэнэболд, Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан, ҮБХ-ны гишүүн Д.Батбаяр, ҮБХ-ны гишүүн Ч.Цасчихэр, ҮБХ-ны гишүүн Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Д.Эрдэнэсувд, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа, ҮБХ-ны гишүүн Р.Шинэгэрэл, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Б.Баяраа, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Р.Батжаргал, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх А.Батсуурь нарын төлөөлөл, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын гишүүд оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.