#Бүтэн_Ардчилал" Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэлцүүлэг Өмнөговь аймагт амжилттай эхэллээ
Тус хэлэлцүүлэг өнөөдөр “Говийн бүс” болох Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын 700 гаруй гишүүд, дэмжигчид Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн санал асуулга, хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцож байна.
“Говийн бүс”-ийн чуулгад Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр, УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын дэд дарга Р. Эрдэнэбүрэн, Ардчилсан намын дэд дарга Ц.Уртнасан, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн, ҮБХ-ны гишүүн Б.Пунсалмаа, Ардчилсан намын даргын зөвлөх, Үндэсний бодлогын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн Г.Ганбаатар, Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан, Өмнөговь аймгийн Засаг дарга, Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга Р.Сэддорж, Дундговь аймгийн засаг дарга, Дундговь аймгийн ардчилсан намын дарга Ц.Мөнхбат, Дорноговь аймгийн Ардчилсан намын Э.Энхжаргал, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын дарга Б.Анхбаяр, УИХ-ын гишүүн асан АН-ын ҮБХ-ны гишүүн О.Баасанхүү, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга О.Эрдэнэ-Өрнөх, АН-ын ҮБХ-ны гишүүн, УТЗ-ийн гишүүн, Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга асан Л.Одсэр, ҮБХ-ны гишүүн Д.Алтангэрэл, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан, Өмнөговь аймгийн намын хорооны гишүүн Х.Түмэнбаяр, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, АН-ын ҮБХ-ны гишүүн, Өмнөговь аймгийн АН-ын дэд дарга Н.Энхбат, Говьсүмбэр аймгийн Монголын Ардчилсан Холбооны дарга, Говьсүмбэр аймгийн АН-ын дарга асан Д.Сүрэнжав, Дундговь аймгийн ИТХ-ын дарга Од-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Өмнөговь Ардчилсан намын дэд дарга Ц.Дэнээдорж, Өмнөговь аймгийн АН-ын орон тооны дэд дарга Б.Уянга, Дундговийн аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нар оролцож байна.
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.