© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/14 /

“Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Төв аймагт албан ёсоор эхэллээ


“Бүтэн Ардчилал” бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг Төв аймагт албан ёсоор эхэллээ
 
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Цэвэгдоржийн Туваан, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Lkhagvadorj Nyam-ochir, Ардчилсан намын даргын зөвлөх Ж.Баясгалан, ҮБХ-ны гишүүн Сүхбаатарын Эрдэнэболд, ҮБХ-ны гишүүн П.Тогтохбаяр, ҮБХ-ны гишүүн Д.Батбаяр, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Н.Одонгуа, ҮБХ-ны гишүүн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дэд тэргүүн Д.Үүрийнтуяа, ҮБХ-ны гишүүн Р.Шинэгэрэл, Төв аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Л.Төмөрчөдөр, Сэлэнгэ аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Р.Батжаргал, Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга, ҮБХ-ны гишүүн Б.Баяраа, ҮБХ-ны гишүүн Д.Доржпүрэв, ҮБХ-ны гишүүн А.Батсуурь, Дархан-Уул аймгийн АЗХ-ны тэргүүн Л.Одбаяр нарын төлөөлөл, Төв аймгийн Ардчилсан намын гишүүд нийт 500 гаруй төлөөлөгч оролцож байна.
 
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
 
Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.