© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/14 /

Бүтэн Ардчилал бүх гишүүдээс санал авах мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлэгт Хан-Уул дүүрэгт үргэлжилж байна


#Бүтэн_Ардчилал мөрийн хөтөлбөрт санал авах хэлэлцүүлэгт #Хан_Уул дүүрэгт үргэлжилж байна 
 
Хэлэлцүүлэгт Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.Мөнхбаатар, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Lkhagvadorj Nyam-ochir, УИХ дахь Ардчилсан намын орон тооны бус зөвлөх П.Батчимэг, Ж.Амарсанаа, Ж.Ганхуяг, Б.Ариунболд, О.Тэнүүн Ц.Түмэнбаяр, Х.Номингэрэл, Ц.Уянга, Э.Тамир нарын төлөөлөл, ҮБХ-ны гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.
 
Тус хэлэлцүүлэг нь Ардчилсан намаас санаачлан зохион байгуулсан “Өрийн дарамтгүй, Төрийн дарамгүй Монгол” үндэсний хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг нэгтгэн нэмэлт саналуудыг тусгаж илүү боловсронгуй болгохын сацуу Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөө, улс төрийн хүрээний тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, өр зээлийн хүүгийн дарамтыг бууруулах, Засгийн газрын өр үлэмж хэмжээгээр өссөн асуудлыг шийдвэрлэх, Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт иргэд, олон нийтээс санал авах, хэлэлцүүлэхээр Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг улс орон даяар “Бүтэн Ардчилал” бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
 
Ардчилсан нам иргэдээ сонсдог, судалгаанд суурилсан бодлогын түвшний нам байна.