© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/19 /

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нарт “Тээвэрчдийн Холбоо”-ноос Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга Ж.Энхбат нарын төлөөлөл оролцлоо.
 
"Тээвэрчдийн Холбоо"-ны төлөөллөөс сүүлийн жилүүдэд тус салбарт тулгамдаж байгаа, бодлогын хүрээнд дутагдалтай олон асуудлуудыг нэгтгэн, цаашид хэрхэн ажиллах талаар Ардчилсан намын удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо.
 
Ардчилсан намын удирдлагуудын зүгээс монголын тээвэрчдийн эрх ашгийг тууштай хамгаалах, тус салбарын хууль тогтоомжийг сайжруулахад “Тээвэрчдийн Холбоо”-ноос өгсөн саналыг мөрийн хөтөлбөртөө тусгах талаар илэрхийллээ.
 
Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө иргэд, гишүүд, дэмжигчдийнхээ саналыг тусгахаас гадна мэргэжлийн холбоод, салбар, салбарын эрдэмтэн, экспертүүдийн саналыг тусгахаар ажиллаж байна.
 
Сэтгэгдэл
 
Хуваалцах