© Ардчилсан нам. 2011-2024
2024/03/22 /

Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо”, “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо”, “Монголын Геодези, зураг зүйн холбоо”- ноос Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ


“Монголын Барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбоо”, “Монголын Барилгачдын нэгдсэн холбоо”, “Монголын Геодези, зураг зүйн холбоо”- ноос Ардчилсан намын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах санал хүргүүллээ
 
Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт, Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэн, Нийслэлийн Ардчилсан намын дэд дарга, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар оролцож Монголын барилгын салбарт тулгамдаж буй бодлогын асуудлаар санал солилцож, тус холбоодын зүгээс барилгын салбарыг цаашид бодлогын хүрээнд хэрхэн дэмжин ажиллах шаардлагатай байгаа талаар танилцууллаа.
 
Уулзалтын үеэр Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт: Бидэнд хувь хүний эрх чөлөө, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эс шүтэх эрх чөлөө нээлттэй байгаа ч эдийн засгийн хувьд эрх чөлөөгүй байна. Эдийн засгийн хувьд ардчиллыг бүтэн утгаар нь хэрэгжүүлж байж ардчилал жинхэнэ утгаараа тогтвортой хөгжих боломжтой бөгөөд иргэн бүрийнхээ эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох барууны намын үзэл баримтлал, байр суурь бүхий мөрийн хөтөлбөр санал болгохоо онцоллоо.
 
Мөн Ардчилсан намын хувьд дотооддоо намын гишүүдээсээ санал авч бүсчилсэн эдийн засгийн форум, хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар зохион байгуулж түүн дээрээ үндэслэн мөрийн хөтөлбөрөө бичиж боловсруулсан, мөн мэргэжлийн холбоод, салбар, салбарын экспертүүдээс үр дүнтэй санал санаачилгыг тусгахаар ажиллаж байгаагаа хэллээ.
 
Ардчилсан намын удирдлагуудын зүгээс барилгын салбарын холбоодын эрх ашгийг тууштай хамгаалах, ирүүлж буй саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгахаа илэрхийллээ.
Тус холбоодын зүгээс мэргэжлийн холбоод төрийн шийдвэр гаргалтад оролцох боломжгүй болчихсон. Эрх баригчид, улс төрчид мэргэжлийн стандартгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь эргээд утаа, түгжрэл, хот төлөвлөлтгүй байдлыг бий болгож байна. Тиймээс тогтолцооны, инстуцын хямралд орчихсон байгааг, цаашид засаж залруулах шаардлагатайг онцолж байна.
 
Түүнчлэн ажлын байрыг нэмэгдүүлснээр нийгэм, эдийн засаг хөгжих хэвийн голдрил бий болох бөгөөд тогтвортой ажлын байр, орлогыг бий болгосноор барилгын салбар хөгжих, орон сууцууд бий болох, эрэлт, нийлүүлэлт тэнцэх талаар мэргэжлийн экспертүүдийн зүгээс дахин илэрхийлж байна.
Ардчилсан нам 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мэргэжлийн байгууллага, холбоод, салбар, салбарын экспертүүдийн бодлогын шийдлүүд, саналуудыг тусгахаар ажиллаж байна.