© Ардчилсан нам. 2011-2024

Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийлээ


УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ, Цэрэндуламын Алтанцэцэг, Цэдэвийн Таванчулуу нарын шинэчлэлийн баг өчигдөр “Улаанбаатар палас”-т сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ хийж, гишүүд дэмжигч, иргэд сонгогчидтойгоо уулзлаа.

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны цоо шинэ, орчин үеийн дэвшилтэт технологи буюу хиймэл оюун ухаанд суурилсан хувилбарыг иргэд сонгогчиддоо санал болгож байна.

Тухайлбал, мөрийн хөтөлбөрт багтсан бүтээн байгуулалтын ажлуудаа виртуал бодит байдал буюу VR төхөөрөмжөөр дамжуулан тухайн орчинд нь очсон мэтээр үзүүлж байна.

Ингэснээр сонгогчидтойгоо илүү ойр, шууд харилцаа тогтоох боломжийг бүрдүүлжээ. “Улаанбаатар палас”-т өчигдөр нийт 34 ширхэг VR төхөөрөмжийг зэрэг ажиллуулж, иргэдэд мөрийн хөтөлбөрийг танилцуулснаар 2000 гаруй хүнд мөрийн хөтөлбөрөө танилцуулсан байна.

Харин Баянгол дүүрэг даяар нийт 4506 хүн виртуал мөрийн хөтөлбөртэй танилцаад байна.

Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчид тэргүүлэх 100 чиглэлийн ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд гэр бүл, хүүхэд, оюутан залуус, ахмад настнууд, гадаадад суугаа монголчууд, тусгай хэрэгцээт хүмүүст тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх аж.

Түүнчлэн эрүүл мэнд, нийгмийн бодлого, боловсрол, бизнес хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, хууль ба шударга ёс, цахим төрийн үйлчилгээ, аюулгүй орчин, онцгой байдал, түгжрэл, барилга бүтээн байгуулалт, гэр хорооллын хөгжил зэрэгт онцгойлон анхаарсан бодлогыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.

Баянгол дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Содномзундуйн Эрдэнэ, Цэрэндуламын Алтанцэцэг, Цэдэвийн Таванчулуу нар энэ удаагийн сонгуульд “Алдагдсан найман жилийн алдааг засъя”, “Сонголтоо сольё, шинэчлэлээ үргэлжлүүлье”, “Өрийн дарамтгүй Монгол, Төрийн дарамтгүй Монгол, Нэг намын дарангуйлалгүй Монгол” уриатайгаар оролцож байна.