Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн иргэд, сонгогчидтой хийх уулзалт Баян-Өлгий аймагт үргэлжилж байна. Алдагдсан найман жилийн алдааг засахаар УИХ-ын 3-р тойрог буюу Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас Монгол Улсын хүний гавьяат эмч Буланы Бейсен, эдийн засагч, социологич Шаривын Жандос, зөвлөх инженер Хузкейн Дармен нарыг итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгаагаа Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр илэрхийлж, Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчид салбар, салбарын төлөөлөл болсон туршлагатай багийг дэмжихийг уриаллаа.
Тэрбээр “9+90+90”Ардчилсан намын эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрөө Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчдод танилцууллаа.
Монгол Улсын алс баруун хязгаар болох Баян-Өлгий аймгийг баруун бүсийн аялал, жуулчлалын тэргүүлэх төв болгон хөгжүүлэх, Цагааннуурын чөлөөт бүсийг тээвэр, логистикийн төв болгох, Улаан байшинтын боомтыг олон улсын статустай болгож, 24 цагаар ажиллуулах, Баруун бүсийн шахмал түлшний үйлдвэр байгуулах, Олон улсын статустай шинэ нисэх онгоцны буудал барих зэрэг томоохон ажлуудыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн үйлдвэрүүдийг бий болгож, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, иргэн бүр ажилтай, орлоготой орон нутагтаа ажиллаж, амьдрах, сурч хөгжих боломжийг бий болгоно гэдгийг Ардчилсан намын дарга Лу. Гантөмөр онцоллоо.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй татварын дарамт, жилээс жилд олон улсад тэргүүлж буй авлигын индекс, ар араасаа цуварч буй авлига, албан тушаалын хэргүүд, алсарч буй эрх чөлөө, эрх баригчдад булаагдсан төрөө буцааж авч ирэхээр Ардчилсан нам бизнес эрхлэгчдээ дэмжих, үйлдвэрлэл, дэд бүтцээ тэлэх, өмчийн эрхийг хамгаалах, ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн чанарыг сайжруулах, парламентын ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр иргэддээ амлалт биш бодит ажлын төлөвлөгөөг санал болгож буйгаа танилцуулав.
Баян-Өлгий аймгийн иргэд, сонгогчдын зүгээс Ардчилсан намд, тус намаас нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэж, эрчимт хөгжлийн төлөвлөгөөг бодитой ажил болгохыг хүслээ.
Монгол Улсын алс баруун хязгаар нутагт ардчиллын цэнхэр туг ялалт, амжилтаар мандах болтугай!
#Ардчилсан_нам
#Алдагдсан_8_жилийн_алдааг_засна