© Ардчилсан нам. 2011-2024
2024/06/15 /

Хангайн бүсэд хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулна


Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн иргэдтэй хийх уулзалт Хонгор нутагт үргэлжилж байна.

УИХ-ын сонгуулийн 1-р тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймагт Д.Ганбат, О.Алтангэрэл, А.Адъяасүрэн, П.Мөнхтулга, Д.Цогтбаатар, С.Ганбаатар, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Э.Болорчулуун нар нэр дэвшиж байгаа юм.

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Худал амлалт өгч, шоу хийж байгаа төр бидэнд хэрэггүй. Тиймээс төлөвлөгөөгөө бодит ажил болгон хийж чаддаг төрийг бий болгох ёстой. Ардчилсан нам бүх аймаг сумыг тойрч, иргэдээс санал авч, түүнийгээ ажил хэрэг болгохоор 9 эрчимт хөгжлийн төлөвлөгөөг гаргасан” гэв.

Хангайн бүсийн тойрогт эрчимжсэн мал аж ахуй, усалгаат тариаланг хөгжүүлж, сарлагийн хөөвөр, хонины ноос угаах үйлдвэр байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах, сум бүрийн онцлогийг тодорхойлон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого баримтална хэмээн Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Ийнхүү мөрийн хөтөлбөрийг ажил болгон хэрэгжүүлж чадах чадвартай, мэдлэгтэй есөн нэр дэвшигчийг Хангайн бүсийн тойрог нэр дэвшүүлж байна гэдгээ тус намын дарга Лу.Гантөмөр онцоллоо.  

Баянхонгор аймгийн иргэдийг хийж бүтээх хүсэлтэй, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж чадах нэр дэвшигчдийг багаар дэмжихийг уриаллаа.

Хонгор нутгийн иргэд ч мөн ардчиллыг дэмжиж байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.